НҮБ-ын АЗ Франц улсын хүсэлтээр Малигийн асуудлаар шуурхай хуралдаан явуулна. Хурал даваа гаригийн өглөө болно. Сүүлийн долоо хоногт Малигийн байдал хурцдаж, тус улсын холйд хэсгийг эзлээд байгаа экстремист бүлэглэлүүд төвийн нутгуудын цэргийн байршилууд руу дайрч эхлээд байна. Пүрэв гаригт засгийн газрын цэргүүдэд дэмжлэг үзүлэхээр Франц болон Герман улсуудын цэргийн хүч ирсэн. Тэдний дэмжлэгтэйгээр малигийн арми тус улсын нийслэл Бамако хотоос зүүн-хойш 700 км оршдог Мопти мужийн саяхан эзлэгдсэн Кона хотын лалын шашинтнуудыг хөөж гаргажээ. Уг ажлын үр дүнд хэдэн зуун экстремистүүдийг устгажээ.