Сирийн сөргөлдөгч талуудын яриа хэлэлцээрийн нөхцлөөр Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг улстөрийн талбараас явуулах нь боломжгүй зүйл гэж Москва үзэж байна. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Черновцы /Украин улс/ хотод украины ГХЯ-ны тэргүүн Леонид Кожаратай хийсэн яриа хэлэлцээрийн дүнд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. “Энэ нь женевын хамтарсан мэдэгдэлд байхгуй бодитоор хэрэгжих боломжгүй зүйл, яагаад гэвэл энэ нь хэнээс ч үл шалтгаална” гэж оросын гадаад хэргийн сайд хэллээ. Сирийн ерөнхийлөгчийг огцруулах нь олон шинэ хохиролуудад хүргэнэ гэж Лавров итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн сирийн сөрөг хүчнийхнийг ерөнхийлөгч Асадын дараа яриа хэлэлцээрийг сэргээх өөрсдийн санал санаачилгуудыг тавихыг уриалав.