Брахими, Богданов, Бернс нар Сири улсад гарсан хямралыг зохицуулахад тус дөхөм үзүүлэх үйл ажиллагаа явуулж байгааг баасан гаригт Женевэд тэдний хийсэн уулзалт харуулав. НҮБ ба Арабын орнуудын холбооны тусгай эрхт төлөөлөгч Лахдар Брахими, ОХУ, АНУ-ын дээгүүр албан тушаалтай дипломат ажилтан Михаил Богданов, Уильям Бернс нар сирийн асуудлын шийдвэрт хандах хандлагыг уялдуулан зохицуулсан байна. Талууд оновчтой санал солилцоонд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд эл асуудлаар зөвлөлдөөнийг үргэлжлүүлэхээр зөвшөлцэв.

Энэ нь Женевэд хийсэн уулзалтын чухал ганц тохиролцоо бишээ. Сири улсад цуст ажиллагаа, эвдрэл сүйрэл, хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоох нь зайлшгүй чухал гэж бид онцлосон гэж Брахими уулзалтын дүнгээр тэмдэглэв. Түүний хэлснээр тус улсын байдал Москваг ч, Вашингтоныг ч түгшүүлж байна. Михаил Богдановтой санал солилцсоны үр дүнд Лахдар Брахими оросын талаас сирийн асуудлын шийдвэрийг эрэхэд буурьтай хувь нэмэр оруулах бодолтой байгаад итгэжээ.

Лахдар Брахимын үйл ажиллагааг хөдөлбөргүй дэмжиж байна гэж Москва Женевийн уулзалтын дүнгээр онцлов. Тэгснээрээ уулзалтын өмнө санал зөрөлдөөн гаарч хурцдсан гэх мэт үг яриа, санаааас зохиосон зүйлийг эцэслүүлэв. Олон улсын зууч Сири улсын ерөнхийлөгчийн сүүлчийн санаачилгад хайхрамжгүй хандаж, Башар Асад огцрох ёстой гэж хэлсэн явдал ийн цуу яриа тархах шалтгаан болсон. Сирийн оршин суугчид л улс орныхоо ба ерөнхийлөгчийн ирээдүйг шийдвэрлэх ёстой гэж Москва үзэж байна.

Сири улс Асадтай хамт, Асад үгүй Сири улс зэрэг хямралаас гарах хоёр хувилбар байж болно гэж Эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Леонид Исаев үзэж байна.Эдгээр хувилбар хэр бодит үндэс суурьтай байна вэ?

Сири улс Асад хоёр 2014 он хүртэл эв нэгдэлтэй байвал сирийн оршин суугчид эл асуудлыг шийдвэрлэж мэднэ. 2014 онд ерөнхийлөгчийн сонгууль явагдах ёстой. Сонгуульд оролцох сирийн оршин суугчид Асадтай хамт байх эсэх асуудлыг шийдвэрлэх бололтой. Эдүгээ Асад сайн дураараа огцрох нь хямралыг зохицуулах замаар хийх алхам болно. Гэвч Асад залгамжлагчаа олох ёстой. Залгамжлагч нь гадаадад суугаа сөрөг хүчнийг оролцуулан бугдэд таалагдах ёстой. Энэ нь гол асуудал болсон. Ийм залгамжлагчийг олоход маш хэцүү. Тэрээр Асадыг хүрээлэгчдийн аюулгүй байдлын батлан даагч болох ёстой. Тэгэхгүй бол Асад огцрох нь урван тэрслэх хэрэг болно гэж шинжээч Леонид Исаев хэллээ.

Москва, Тегеран, Бээжин гурван Асадад хэрхэн хандаж байгаа нь санал шүүмжлэл өрнүүлсэн зарчмын хувьд чухал зүйл болсон юм. Энэ нь сирийн зохицуулалт төдийгүй ирээдүйн геополитикын чухал зүйл гэж улс төр судлаач, дорно дахиныг судлагч Станислав Тарасов үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Москва Асадын өмгөөлөгчийн үүрэг гүйцэтгэхгүй байр сууриа удаа дараа тодорхойлсон. Хунд түвэгтэй үйл явцыг эрх зүйн хүрээнд хамруулах угтвар нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Учир нь Ойрхи Дорнод дахь эрс хувирал эрх зүйн хүрээнээс хальвал тогтонги байдлыг бусниулах ажиллагаа гаарах юм. Сири улс гурван хэсэгт хуваагдсан. Египет улс дөрвөн хэсэгт хуваагдаж мэднэ. Ирак улсад Багдад ба иракийн Курдистаны төв Эрбилийн хоорондын тэмцэл хурцдаж байна. Шинэ шинэ улсыг цогцлон байгуулж, улсын ба захиргааны хилийг өөрчлөхийг шаардаж байгаа хүчний булэг, төвүүд бий болж байна. Асуудлыг эрх зүйн хүрээнд шийдвэрлэхгүй бол аюултай эмх замбараагүй байдалд орж мэднэ. Ийн вирус дэлхийн даяар тархаж болзошгүй» гэлээ.

Иймээс Орос улс сирийн асуудлаар дээрх гурван зүтгэлтний зөвлөлдөөнийг үргэлжлүүлэхийг зөвшөөрөхийн хамт 2012 оны 6-р сарын 30-ны Женевийн албан мэдээг зааавал хэрэгжуулэхийн телее тэмцэж байна. Энэ албан мэдээ сирийн мөргөлдөөнд татагдан оролцож байгаа бүх талыг оролцуулан тус улсад засгийг залгамжлуулах асуудлыг шийдвэрлэх талаархи Сири улсын төлөө үйл ажиллагаа явуулах бүлгийн олон улсын сайд нарын уулзалтын тохиролцоог батлав.

Байдлаас харахад Женевийн уулзалт дээр Оросын дипломат ажилтан Михаил Богданов энэ баримт бичиг чухал ач холбогдолтойд уулзалтад оролцогчдыг итгүүлсэн байна. Бүх тал чухам Женевийн албан мэдээг үндэслэн сирийн хямралын улс төрийн шийдвэрийг эрэх нь зайлшгүй чухлыг хүлээн зөвшөөрсөн гэж АНУ-ын Терийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд зөвлөлдөөний дүнгээр онцлов.