Өнөөдөр Оросын сэтгүүлчид мэргэжлийн баяр - Хэвлэлийн өдрийг тэмдэглэж байна.1703 онд оросын анхны «Ведомости» сонин гарсантай холбогдуулан мэргэжлийн баяр тогтоосон юм. Орос улс ба ойр хавийн гадаадын орнуудад болж байсан гол үйл явдлын тухай энэ сонинд бичиж байсан. Сонин 1 мянган ширхгээр Москва, Санкт-Петербургад хэвлэгдэн гарч байв. Эдүгээ Орос улсад бүртгэгдсэн 90 гаруй ХМХ-ийн 40 мянга орчим нь сонин юм. Бүх оросын олон нийтинй саналыг судлах төвөөс явуулсан санал асуулгын дүнгээс харахад сүүлийн хоёр жилд оросын оршин суугчид сэтгүүлчдэд илүү итгэж, энэ мэргэжил нийгэмд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.