ОУ-д хууль бус цагаачлал болон түүнийг өөгшүүлэгчдийн эсрэг авах арга хэмжээг чангарууллаа. Гадаадын ажиллах хүчийг татах ил тод, орчин цагын системийг ОУ-д бий болгох явдлыг хурдасгахад тус дөхөм болох хэд хэдэн өөрчлөлтийг хууль тогтоомжинд оруулах саналаа ерөнхийлөгч Владимир Путин Төрийн Думд орууллаа.

ОУ-д урьд нь байхдаа хугацаагаа хэтрүүлсэн гадаадыхныг тус улсад дахин орох эрхий нь 3 жилээр хасахаар шинэ хуулинд заасан байна. Үүнээс гадна хууль бус цагаачлалыг зохион байгуулсан этгээдүүдэд ногдуулах ялыг чангаруулах зүйл ангийг эрүүгийн хуулинд оруулах юм байна. Энэ зүйл ангийг зөрчсөн этгээдүүдэд 7 жил хүртлэх хорих ял, албадан хөдөлмөрлүүлэх болон их хэмжээний торгууль ногдуулах юм.

Одоогийн байдлаар ОУ-д янз бүрийн тооцоогоор 2-7 сая цагаачид байгаа ба тэдний тоо сүүлийн үеийг хүртэл өссөөр ирсэн юм. Үүнээс гадна 10 цагаачдын 8 нь визгүй зорчих горимтой ТУХН-ийн орнуудаас ОУ-д ирж байгаа юм. Ийм учраас авч буй арга хэмжээ нь зайлшгүй зүйл байсан гэж Эдийн засгийн дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, улс төр судлаач Леонид Поляков үзэж байна: «Мөнгө олох боломжийг хайсан, ямарч бүртгэлгүй маш их хэмжээний гадаадынхан ОУ-д ирсээр байгаа юм. Орос улс энэ үзүүлэлтээрээ дэлхийн 2 дахь гүрэн болоод байна. Харин үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлын талаас нь авч үзвэл ямарч бүртгэлгүй, хяналт шалгалтгүй асар олон тооны хүмүүс гэдэг жирийн зүйл биш юм. Энэ байдлыг засах шаардлагатай байсан юм. Хяналт шалгалтын арга хэмжээний хувиар 2015 оноос эхлэн ТУХН-ийн орнуудтай визийн горимтой болох боломжийн тухай Путин ярьсан байна. Бүртгэлгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах арга хэмжээ нь энэ нийтлэг стратегид багтаж байгаа юм» гэж тэр хэллээ.

Хууль эрх зүйн энэ шинэ механизм нь зөвхөн хууль тогтоомж зөрчигчдийг зохицуулаад зогсохгүй юм. Энэ механизм нь ОУ-д ажиллаж амьдрах цагаачидад хөдөлмөр нийгэм хангамжийн наад захын нөхцлийг баталгаажуулж өгөх юм. Ямарч үед гудамжинд хаяж чадах сэтгэлгүй ажил олгогчдын гарт тэд орж наад захын ийм эрхийг эдлэж чадахгүй байсан юм.

Хэрвээ дэлхийн туршлагаас харвал хууль бус цагаачидтай хийж байгаа янз бүрийн улсуудын тэмцэл нь нилээн хатуу ширүүн юм. Жишээ нь, Итал улсад сэтгэлгүй ажил олгогчийг 6 жил шоронд суулгадаг бол АНУ-д хууль бус цагаач болгонд 10000 долларын торгууль ногдуулдаг байна. Харин Австрал улсад хууль бус бизнесийг зохион байгуулсан этгээдүүдийг 20 жил шоронд хорих эсвэл 200 мянган доллароор торгодог байна.