Өмнөд Солонгосын KSL V-1 пуужинг ахин хөөргөхийг 1-р сарын 25-нд оролдож болзошгүй гэж Ёнхап агентлаг засгийн газрын төлөөлөгчдийн хэлснээс иш татан мэдээллээ. Урьд ийн хөөргөлтийг 2 дахь угсраагийн гэмтлээс болж болиулсан билээ. Энэ долоо хоногт пуужингийн хөөргөлтийг бэлтгэх хорооны хуралдаанаар хөөргөх өдөр хугацаа товлох юм. Цаг уурын зохисгүй байдал гэх мэт таагүй тохиолдол гарахгүй бол тус пуужинг 1-р сарын 25-нд хөөргөхөөр товлоно гэж эх сурвалжаас агентлагад мэдээлжээ. Түүнчлэн өмнөд солонгосын мэргэжилтнүүд пуужингийн 2 дахь угсраагийн хөдөлгүүрийг удаа дараа түршиж үзсэн тухай мэдээлсэн байна. Түүнээс гадна өнгөрсөн оны суулээр хийсэн засварын ажлын асуудлаар оросын мэргэжилтнүүдтэй удаа дараа зөвлөлдөхөөр төлөвлөжээ. 2002 онд KSL V-1 пуужинг зохион бүтээж эхлэсэн юм. Оросын Хруничевын нэрэмжит үйлвэрлэл-эрдэм шинжилгээний төв 2004 оноос төсвийн хэрэгжүүлэлтэд оролцсон. Энэ пуужинг өнгөрсен оны 11-р сарын 29-ны өглөө Сеулээс өмнө 485 км зайтай орших Наро сансрын төвөөс хөөргөх байсан. Гэвч гэмтлээс болж хөөргөөлтийг хойшлуулжээ. Энэ нь 2009, 2010 оны хөөргөлтүүд амжилтгүй болсноос хойшхи 3 дахь оролдлого болжээ.