2013-2020 онуудад оросын сансрын хөтөлбөрийг санхүүжүүлэхэд 2 триллион гаруй рубль чиглүүлэх тухай өчигдөр Оросын сансрын агентлагийн веб-сайт мэдээллээ. Төсвийн бүс эх сурвалжаас бас санхүүжүүлэхийг мэдээлэлд тэмдэглэжээ. Санхүүгийн нөөцийг сансрын хэрэгсэл, технологийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон түлгүүр ба хавсрага судалгаа, сансрын дэд бүтэц, боловсон хүчний чадавхид төвлөрүүлнэ. Оросын байр суурийг сансарт бэхжүүлэх, сансрын техник, технологи, үйлчилгээг нийгэм-эдийн засгийн салбарын эрх ашгийн үүднээс хөгжүүлэн ашиглах нь төрийн хөтөлбөрийн урьтлалын нэг юм. Түүнчлэн ШУ-ны ашиг сонирхолд нийцүүлэн сансрын техник хэрэгсэл бий болгож, жолоодлогот нислэг хийнэ.