Урьд шөнө Египетийн нийслэлд үл таних этгээдүүд ерөнхийлөгчийн «Аль-Иттихадия» ордны дэргэд сөрөг хүчний майхант лагерийг дайрав. Орон нутгийн ХМХ-ийн уламжласнаар гучаад хүн галл нээж, ерөнхийлөгч Мухаммед Мурсийг эсэргүүцэгчдийн хэдэн майханыг шатахуун хэрэглэн шатаажээ. Түүнээс хойш гарсан мөргөлдөөнд хориод хүн түүний дотор хэдэн цагдаа шархдав. Эхлээд хууль сахиулагчид нулимс асгаруулах хий хэрэглэж, дайрагчдыг ухруулахыг оролдов. Дараа нь ерөнхийлөгчийн ордон ба ойр хавийн талбайг хамгаалахаар явжээ. Эдүүгээ мөргөлдөөн зогссон боловч байдал түгшүүртэй хэвээр байна. Өнгөрсөн оны 12-р сарын 5-аас 6-нд шилжих шөнө Мурсийн талынханы ба эсэргүүцэгдийн шируун мөргөлдөөн энд болсон билээ. Тэр үед арваад хүн амь насаа алдаж, хэдэн зүүн хүн шархджээ.