Энэтхэг, Пакистан улсууд Жамму Кашмир муж улсын хяналтын зурваст хэдэн будлиан гарснаас хойш цэргийн хүчээ нэмэгдүүлж байна. Тэнд байрласан пакистаны цэргийн албан хаагчдад ээлжийн амралт олгохгүй байгаа хийгээд пакистаны талаас хил орчмын худалдааг зогсоосон тухай өнөөдөр энэтхэгийн Zee News телевизийн сувгаар мэдээлжээ. Энэтхэгийн цэргийнхэн цуврал будлианы дараа нисэгчгүй нисдэг аппаратыг энд хэрэглэж байна. Баасан гаригт пакистаны цэрэг хяналтын зурваст энэтхэгийн найман харуулын газрыг бууджээ. 1-р сарын 8-нд Жамму Кашмирын Мендхар зурваст энэтхэгийн шалган нэвтрүүлэх газарт тэд халдаж, энэтхэгийн хоёр цэргийн толгойг огтлож хөнөөсөн юм. Энэтхэгийн эрх баригчид Пакистаны элчин сайдад эсэргүүцэл илэрхийлэв.Пакистаны талаас энэтхэгийн хоёр цэргийг хөнөөсөн зэмлэлийг няцааж, энэтхэгийн эрх баригчдын мэдэгдлийг суртал нэвтрүүлэг хэмээн үзсэн байна. 1-р сарын 10-нд Кашмирт энэтхэгийн цэргийнхэн пакистан хүмүүст халдаж, нэгэн цэргийг хөнөөсөн гэж өөрийн зүгээс Пакистаны цэргийн командлал зэмлэж байна.