Орос улс Женевэд сирийн асуудлаар хийсэн гурван талын уулзалт дээр Сири улсад гарсан хямралыг зохицуулахад чиглэгдсэн НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахимын хүчин чармайлтыг дэмжихээ батлав. Сири улсад хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоож, дүрвэгчдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг Москва ахин уриалсан тухай ОХУ-ын ГХЯ мэдээллээ. ОХУ, АНУ-ын ГХ-ийн дэд сайд Михаил Богданов, Уильям Бернс түүнчлэн НҮБ ба АОХ-ны онц эрхт төлөөлөгч Брахими нар уулзсан байна. Орос улс гурван талын зөвлөлдөөнийг үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж ОХУ-ын ГХЯ-аас хэлэлцээний дүнгээр дэлгэрүүлсэн мэдээлэлд өгүүлжээ. 2012 оны 6-р сард уялдуулан зохицуулсан Женевийн албан мэдээний заалтуудыг үндэслэн Сири улсын байдлыг улс төрийн замаар зохицуулах нь зайлшгүй чухал гэж Женевэд оросын тал бас дахин онцлов.