“Оросын дуу хоолой” радио болон оросын Монголын анд нөхдийн холбоо монголын сонсогчдын дунд асуулт хариултын уралдаан явуулж байна. Уг арга хэмжээ нь 2013 оны 5-р сарын 14-нд байгуулагдсаныхаа 55 жилийн ойг тэмдэглэх зөвлөлт-монголын найрамдлын нийгэмлэгийн түүхэн ойд зориулагдсан бөгөөд 1992 оноос уг нийгэмлэгийн үйл хэргийг Монголын анд нөхдийн холбоо залгамжилж ирсэн.Эрхэм нөхдөө та бүхэн дараах дөрвөн асуултанд хариулана уу?

Эхний асуулт : 1958 онд байгуулагдсан зөвлөл-монголын найрамдлын нийгэмлэгийг хэн тэргүүлсэн бэ? Энэ алдарт хүний тухай дэлгэрэнгүй өгүүлнэ үү?

Дөчин жилийн турш зөвлөлт-монголын найрамдлын нийгэмлэгийг болон үүнээс хойшхи Монголын анд нөхдийн холбоог ЗХУ-ын хоёр удаагийн Баатар, БНМАУ-ын Баатар Виктор Васильевич Горбатко тэргүүлж байна.

Манай хоёрдахь асуулт : Виктор Васильевич Горбатко хэзээ, хэдэн удаа сансарт нислэг хийсэн бэ?

Гуравдахь асуулт : Оросын анд нөхдийн холбоо монголын ижил төрлийн байгууллагатай байнга, нягт ажиллаж ирсэн.Энэ байгууллага нь монголын ямар байгууллага болохыг нэрлэнэ үү? 2012 онд уг байгууллага ямар түүхэн ойг тэмдэглэсэн бэ?

Манай дөрөвдэхь асуулт : Энэ нь бараг хүсэлт юмдаа. Оросын анд нөхдийн холбооны үйл ажиллагаанд “Оросын дуу хоолой” радиогийн Монгол руу нэвтрүүлэг хийдэг хэлтэс байнга оролцдог. Та энэ радио нэвтрүүлгийг хэрхэн үнэлж байна вэ? “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний нэвтрүүлгийг илүү сайжруулахын тулд Танд ямар санал хүсэлт байна вэ?

Уралдааны ажлыг бид 2013 оны 5 сарын 15 хүртэл хүлээн авна. Уралдаанд хамгийн түрүүнд ирүүлсэн ажлыг урамшуулна. Шагналт гурван байрыг эзлүүлнэ. Монголын анд нөхдийн холбоо үнэ бүхий бэлэг дурсгалын зүйл гардуулна. Монголын “Монгол-Оросын” найрамдлын нийгэмлэгээс шагнал урамшуулал гардуулна. Та бүхэн өөрсдийн захидалдаа, нас, хүйс, ямар ажил эрхэлдэг /тэтгэврийн/ болон гэрийн хаяг, гэрийн болон гар утасны дугаараа бичиж ирүүлнэ үү?

Уралдаанд түрүүлэгчдийн шагналыг хэрхэн гардуулах тухай бид уралдааны дүнгээ гаргаад, 2013 оны 5-р сарын 15-ны өдрийн нэвтрүүлгээрээ зарлах болно. Та бүхэн өөрсдийн хариултаа: Москва, 115326, ул.Пятницкая, дом 25 “Оросын дуу хоолой” радиогийн Монгол хэлний нэвтрүүлгийн хэлтэст гэж хаяглан ирүүлнэ үү? Түүнчлэн манай цахим шуудангийн хаягаар: post_mn@ruvr.ru захидлаа ирүүлнэ үү?