Умард Солонгос ирэх долоо хоногт 1-р сарын 13-аас 20 хүртэлх завсар цөмийн туршилт ахин хийж болзошгүй гэж өмнөд солонгосын «Чунан ильбо» сонинд бичжээ. Сонины уламжласнаар умард солонгосын төлөөлөгч энэ тухай хятадын талд мэдээлсэн байна. Үүний хамт умард солонгосын Пхунгери талбарт цөмийн дэлбэрэлтийг бэлтгэж байгааг харуулах шинж тэмдэг үгүй гэж өмнөд солонгосын засгийн газрын эх сурвалжаас сонинд мэдээлжээ. Гэвч БНАСАУ цөмийн туршилт хийнэ гэж лавтай хэлж болохыг Сөүл 12-р сард БНАСАУ хиймэл дагуул бүхий пуужинг хөргөснөөс хойш мэдэгдсэн билээ. Өмнөд Солонгосын тагнуулын алба Пхунгери цөмийн туршилтын талбарыг анхааралтай ажиглаж байна.

БНАСАУ 2006,2009 онд газар дор цөмийн туршилт хийгээд байна. Алсын тусгалтай пуужин хөөргөснөөс хойш эдгээр туршилт хийжээ. Өнгөрсөн оны 12-р сарын дундуур Пхеньян «Ынха-3» зөөгч пуужин хөөргөж, «Кванмёнсон-3» хиймэл дагуулыг дэлхийн орчмын тойрог замд гаргажээ. Дэлхийн хамтын нийгэмлэг хөөргөлтийг буруушаав. Учир нь баллистик пуужин хөөргөхийг Пхеньянд хориглосон НҮБ-ын хоригийг зөрчин хөөргөсөн юм.