Африкийн Холбооны дарга Томас Яйи Бони босогчидтой хийж байгаа тэмцэлд засгийн газрын цэргийг дэмжих цэргийн анги нэгтгэлээ Мали улс руу явуулах тухай Франц улсын шийдвэрийг сайшаан дэмжив. Өнөөдөр Франс Пресс агентлагийн мэдээлснээр Британийн эрх баригчид Парисын мөн шийдвэрийг бас дэмжсэн байна. Лалын самуун дэгдээгчдийн эсрэг тэмцэлд туслах францын цэргийн албан хаагчид Мали улсын нутаг дэвсгэрт байгааг өчигдөр Франц улсын ерөнхийлөгч Франсуа Олланд батлав. Малийн засгийн газрын цэрэг олон улсын хүчний дэмжлэгээр сөрөг давшилт хийж, улс орныхоо төв хэсэгт орших Кона хотыг самуун дэгдээгчдээс чөлөөлөв.