Шинжээчдийн үзэж байгаагаар, 2020 он гэхэд Хятад болон Энэтхэг улсууд нь дэлхийн бриллиантын хамгийн их хэрэглэгч орнууд байх аж. Үүний шалтгаан нь америкчуудын бриллиантан гоёл чимэглэл зүүдэг уламжлал юм. Орос улс дэлхий дээр хамгийн их /Очир алмааз/ олборлодог хирнэ эл хандлагад орохгүй аж.

АНУ нь уламжлал ёсоор Очир алмaазын хамгийн том зах зээл юм. Америкчуудын дунд сүй тавих ёслолд бриллианттай бөгж бэлэглэдэг бөгөөд хүндтэй арга хэмжээнүүдэд оролцохдоо эргэн тойрны хүмүүсээ шинэ гоёл чимэглэлийнхээ хосгүй хурц гэрлээр гайхшруулдаг.Гэвч санхүүгийн хямрал нь гоёл чимэглэлийн зүйлүүдийн борлуулалт буурхад хүргэжээ.

Хятад болон Энэтхэг улсуудад харин эсрэгээр эргэж, бриллиантан гоёл чимэглэлийн хэрэглээ өсчээ. Энэ нь тэдгээр орнуудын хүн амын амьдрал чинээлэг баян болсонтой болон өрнөдийн соёл өргөн нэвтэрч байгаатай холбоотой гэж “Инвесткафе” агентлагийн шинжээч Андрей Шенк тэмдэглээд

«Хятад болон Энэтхэгийн хувьд гэвэл, эндхийн хүмүүсийн бриллиантын хэрэглээ үнэхээр өснө. Энэ нь нэгдүгээрт, хоёр орны эдийн засаг хурдан өсч байгаатай холбоотой. Хамгийн гол нь : хүн амын бодит орлого өсч, тэд төлбөрийн чадвартай болж байна. Тэд мөнгөө зарж чадна. Эдгээр орнуудад уламжлал ёсоор гоёл чимэглэлийн зүйлс нь эрэлт хэрэгцээтэй, 2020 он гэхэд эдгээр орнууд нь АНУ-ын бриллиантын хэрэглээг давж гарна. Яагаад гэвэл тэнд бриллиантан гоёл чимэглэлийг худалдан авах чадвартай хүний тоо, хүн ам ихтэй учир, илүү олон байна» гэлээ.

Орос улс байгалийн алмаазыг олборлогч лидер орнуудын бүлэгт ордог. Ирээдүйд байр сууриа алдахыг хүсэхгүй. Жишээ нь оросын “АЛРОСЫ” олборлолтын нөөц 970 каратаас дээш юм. Өөрөөр хэлбэл, одоогийн түвшинд компани нь эрдэс-баялгийнхаа баазын 25-30 жилийн нөөцийг хангажээ. Ингэхдээ дотоод зах зээлд дөнгөж 25 орчим хувийн алмаазыг нийлүүлж байна. Бусдыг нь экспортонд гаргаж байна. Оросын бриллианттай Cartier, Triffany болон бусад дэлхийн люкс брендуудийн бүтээгдэхүүн дээр таарч болно.

Дотоод эрэлт хэрэгцээний тухай гэвэл, энэ нь маш харьцангуй бага түвшинд байна. Орос улсад АНУ, Энэтхэг, Хятад юм уу Япон шиг бриллианттай эд зүйлс зүүдэг тийм уламжлал үгүй.

Гэхдээ бриллиантан гоёл чимэглэлээр гоёдог багахан эрэлт хэрэглээ бий, тэд голдуу өрнөдийн соёлыг баримталдаг хүмүүс юм. Хуучин нийгэмд гоёл чимэглэлийн зүйлийг зөвхөн хүндэтгэлийн арга хэмжээнд зүүдэг байсан. Тэдгээрийг өдөр зүүхэд тохиромжгүй гэж үздэг байв. Орос улсад хамгийн их өргөн хэрэглэгддэг зүйл бол алт, мөнгөн гоёлын зүйлүүд. Орос хүүхнүүдийн хувьд байгалийн үнэт болон хагас үнэт чулуунуудыг бриллианттай адилтган үздэг. Тэд бас зүгээр гоёл чимэглэлийн бижутери ихэд сонирходог гэж загвар зохион бүтээгч Наталья Мельникова тэмдэглээд

«Гоёл чимэглэлийн бижутери нь бүсгүй хүнийг маш их чимдэг. Хэрвээ тэдгээрийг нарийн сонгож, хувцастайгааа хослуулан өмсвөл тэдгээр нь уламжлалт үнэт гоёл чимэглэлээс илүү зохицож харагдана. Би бүсгүйчүүдийг Индранил /сапфир/ чулуу зүүсэн байхыг олонтоо харсан. Тэдгээр нь худалдаанд их гарсан болохоор ч тэр үү, эсвэл тэдэнд таалагддаг болохоор тэр юм уу, их зүүх юмаа. Гэхдээ хөх молор эрдэнэ чулуу илүү олонтоо таардаг» гэлээ.

Орос бүсгүйчүүдийн 90 хувь нь бриллианттай гоёл чимэглэлийн эдлэлтэй байдаг. Ихэнхдээ эдгээр нь төрсөн өдрөөр, хуримын ойн өдрөөр юм уу, өөр бусад үйл явдлуудаар тэдэнд ирсэн бэлэг байдаг.Тиймээс бриллиант нь орос бүсгүйчүүдийн дунд ч бас тэдний хамгийн дотны анд байдаг юм.