Хүнс хоол бүгдэд хүрэлцээтэй байна. Хүн төрөлхтөн өөрийгөө тэжээх төдийгүй өлсгөлөнг нийгмийн үзэгдлийн хувьд арилгаж чадна гэж шинжээчид үзэж байна. Хямагтай гэрийн эзэгтэй шиг байвал ингэж мэднэ. Британийн шинжээчдийн тооцооноос харахад эдүгээ хүн төрөлхтөн өдөр бүр 1-ээс 2 тэрбум хүртэл тонн хүнсний бүтээгдэхүүнийг хаяж байна. Өөрөөр хэлвэл дэлхийд үйлдвэрлэж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүний 30-50 хувийг хогийн саванд хийж байна.

Британийн судлагчид «Дэлхийн хүнсний бүтээгдэхүүн: хүсэхгүй бол алдахгүй» гэсэн гарчигтай илтгэл зохиожээ. Хүмүүс үрэмтгий байгаагийн олон шалтгааныг илтгэлд дурдсан байна. Ургуулах, хадгалах, боловсруулах, тээвэрлэх муу нөхцөл тэдгээрийн дотор байна. Гэвч гол хоёрхон шалтгаан байна гэж илтгэлийг зохиогчийн нэг доктор Тим Фокс хэлээд

«Гол төлөв хүнсний нийлүүлэлтийн эхний үед их хэмжээний хүнс алдаж байна. Өөрөөр хэлвэл тариалангийн талбайгаас зах зээлд хүргэх үед их хохирол хүлээж байна. Тухайлбал Африкт Сахараас өмнө болон Энэтхэг улсад мөн завсар бүх хүнсний ногоо, жимсний 35-аас 50 хувь хүртэл хэмжээг алдаж байна.Хөгжингүй эдийн засагтай орнуудад маркентингийн үрэн таран болгох практик ажиллагаа, хэрэглэгчдийн зан үйл их хэмжээний хүнс алдахад хүргэж байна. АНУ ба Их Британид худалдаж авсан хэрэглээний бүтээгдэхүүний 30-50 хувийг хаяж байна гэж тэмдэглэв.

Өрнөдэд хүнсний бүтээгдэхүүн дэлгүүрээс хогийн сав хүртэл дөт замыг туулж байгаа нь «хэрэглээний нийгмийн» зохисгүй зуршалтай холбоотой юм.

Их хэмжээний хүнс хоол «үзэмж сайтай бараа таваарын» стандартад нийцэхгүй учир хэрэглэгчдэд хүрэхгүй байгаа нь илрэв. Өөрөөр хэлвэл үзэмж муутай хүнсний ногоо, жимс, талх, лаазалсан хүнс, шоколад, сүүн бүтээгдэхүүнээр мал тэжээж эсвэл хог болгон овоолж байна. Нэгэн бараанд нөгөөг нь үнэ төлбөргүй нэмэх зар суртчилгааны уршгаар 2 дахь барааг олонтаа хаяж байна. Түүнээс гадна ашиглах хугацаанд тавих шаардлага дэндүү хатуу байна.

НҮБ-ын тооцоолсноор эдүгээ гариг дэлхийд 870 сая орчим хүн дутуу хооллож байгаа буюу өлсгөлөнд нэрвэгдсэн юм. Үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын хоорондын харилцаа холбоог оновчтой болгож, их хэмжээний хохиролыг багасгавал тэднийг тэжээж болно гэж британийн эрдэмтэд үзэж байна. Оросын шинжээчид ч мөн саналыг дэмжиж байна. Хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн нэрд гарсан шинжээч Андрей Славутин хэлэхдээ

«Үнэн чанартаа хөдөө аж ахуйн өнөөгийн хөгжил бүгдийг тэжээх боломж олгож байна. Мөнгө хөрөнгөнд л хэргийн учир оршиж байна. Энэ нь Африк тив өлсгөлөнд нэрвэгдэж, Европ сүүн бүтээгдэхүүнийг хог дээр хаяж байгаагийн гол шалтгаан юм. Хэт үйлдвэрлэл үүнд нөлөөлж байна. Хүнсний бүтээгдэхүүн хүрэлцээтэй байна. Ахин хуваарьлах асуудал тулгарсан. Хүнсий бүтээгдэхүүнийг жигд хуваарьлах хэрэгтэй» гэлээ.

Хүн төрөлхтөн энэ асуудлыг шийдвэрлэвэл цэнгэг ус дутагдах нөгөө асуудлыг аяндаа шийдвэрлэж мэднэ. Хаяж байгаа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд жил дутам бараг 500 тэрбум шоо метр ус хэрэглэж байна. Энэ нь хүн төрөлхтөнд шаардагдах ундны уснаас бараг 3 дахин илүү их байна гэж британийн эрдэмтдийн илтгэлд өгүүлжээ.