Ханиад томуу АНУ даяар газар авч байна гэж өчигдөр Өвчин сэргийлэх, хянан шалгах төвөөс мэдээллээ. 47 муж улсад өвчин газар авсан хийгээд 29 муж улсын байдал нэлээд хүнд байна. Бостон хотын засаг дарга Томас Менино «эруул мэндийн салбарт онц байдал» тогтоон зарлав. Зөвхөн Калифорни, Миссисипи, Гавай муж улсуудад өвчлөх тохиолдол гараагүй. Энэ онд АНУ-д ханиад томуу хаа сайгүй гаарахыг шинжээчид тэмдэглэв. Маш олон өвчтөнийг хүлээн авч байна. Хүмүүс эмчид биеэ үзүүлэхээр  удаан сууж байна гэж эмнэлгүүд мэдээлжээ. Жил дутам намар,өвөл АНУ-д нийт хүн амын 5-аас 20 хувь хүртэл оршин суугч ханиад хүртэж байна. 24 мянга орчим хүн өвчилж нас барж байна.