Женевэд сирийн асуудлыг авч үзэж хэлэлцсэн гурван талын уулзалт үр бүтээлтэй болсон гэж АНУ-ын Төрийн департамент үзэж байна. Үүний хамт санал зөрөлдөөнийг арилгаагүй учир нөр их ажил хийх хэрэгтэй гэж Вашингтон тэмдэглэв. Өчигдөр Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд энэ тухай хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. ОХУ, АНУ-ын ГХ-ийн дэд сайд Михаил Богданов, Уильям Бернс түүнчлэн НҮБ, Арабын орнуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими нар уулзсан юм.

«Женевийн тохиролцоог үндэслэн урагш ахиж,эцэст гүйцэтгэх бүрэн эрхтэй шилжилтийн засгийн газрыг эмхлэн байгуулах ёстойг бид батлан илэрхийлсэн гэж Нуланд хэллээ. Үүний хамт АНУ Сири улсын ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулахын төлөө байгааг тэрээр батлав.