2014 онд ерөнхийлөгчийн алба хаших хугацаа дууссаны дараа огцроно гэж өчигдөр Вашингтонд Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай мэдэгдлээ. Түүнчлэн Афганистанд чөлөөтэй сонгууль явуулсны дараа ерөнхийлөгчийн албан тушаал хаших боломж залгамжлагчдаа олгоно гэж тэрээр мэдэгдсэн тухай Франс Пресс агентлаг уламжлав. Афганистаны ард түмэн сайн зохион байгуулсан чөлөөтэй сонгуулийн дүнгээр шинэ ерөнхийлөгчийг сонгож мэдэхийг төрийн тэргүүний хувьд гаргасан гол амжилт хэмээн үзнэ гэж Карзай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматой хийсэн хэлэлцээний дүнгээр хэвлэлийн бага хурал дээр онцлов. Хамид Карзай 2004 онд ерөнхийлөгчээр анх сонгогдсон юм. 2009 онд улиран сонгогджээ. «Талибан» хөдөлгөөнтэй ширүүн сөргөлдөж байгаа нөхцөлд эдгээр сонгуулийн явцад гуйвуулах тохиолдол олонтаа гарсныг Франц Пресс агентлаг дурдав.