Афганистанд байгаа америкийн цэргийнхэн энэ хавар гэхэд Афганистанд олонхи ажиллагаагаа зогсооно гэж өчигдөр Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзсныхаа дараа зарлан мэдээллээ. Обама, Карзай хоёр энэ хавар гэхэд НАТО-гийн цэргээс гол төлөв афганистаны цэргийнхэнд тусламж үзүүлэх асуудлаар тохиролцов. Энэ зуны улиралаас наана ийм ажиллагаа явуулахгүй гэж урьд үзэж байсан.

2014 онд америкийн 66 мянга гаруй цэрэг Афганистанаас гарах ёстой. 2014 оноос хойш Афганистанд АНУ-ын цэрэг афганистаны зэвсэгт хүчнийг бэлтгэж, «Аль-Каидагийн» ажиллагааг хяналтдаа авна гэж ерөнхийлөгч Брак Обама мэдэгдэв. Түүнчлэн АНУ-ын хичнээн олон цэрэг тус улсад улдэх асуудлыг ойрын саруудад шийдвэрлэнэ гэж тэрээр мэдээлжээ.

6-аас 15 мянган хүртэл цэргийн албан хаагчийг Афганистан улсад үлдээх зөвлөмж цэргийнхэн ерөнхийлөгчэд өгсөн байна. АНУ байнгын баазаа тус улсад үлдээхгүй гэж ерөнхийлөгч ахин батлан илэрхийлэв. Гол анги нэгтгэлитйг гаргаснаас хойш үлдэх америкийн цэргийн статус, зорилгын тухай хэлэлцээр Афганистан улстай энэ онд байгуулахыг Барак Обама тэмдэглэжээ.

Энэ хавар афганистаны цэргийн хүчин улс орныхоо аюулгүй байдлыг хангаж, афганистаны ард түмнийг хамгаалж эхлэнэ гэж Карзай тэмдэглэн хэллээ. Түүнээс гадна АНУ-ын цэргийнхэн шоронд хоригдолуудыг хамгаалах үүргийг афганистаны эрх баригчдад уламжлана. Энэ нь улс төрийн бас нэг чухал зүйл гэж Карзай үзэж байна.

Түүнээс гадна Обама,Карзай хоёр Афганистаны засгийн газар, Талибаны удирдагчид Катарын нийслэл Доха хотноо хэлэлцээ хийх саналыг дэмжив.