Орос улсын Хар тэнгсийн флотын хөлөг онгоцууд Газрын -Дундад тэнгис болон Хар тэнгисийн бүлэгүүдийг флотхоорондын сургуулилтанд бэлтгэх ажлын хүрээнд Сирийн эргүүдээс холгүй цэргийн хээрийн сургуул явуулна. Энэ тухай ОХУ-ын БХЯ баасан гаригт уламжлав. Хар тэнгисийн флотын бүлэг хөлөг онгоцыг “Москва” хөлөг онгоц тэргүүлнэ. Өнгөрсөн оны 11-р сард Хар тэнгисийн флот сирийн тартус боомтонд техникийн үйлчилгээ хийгэхээр орж мэдэх тухайгаа мэдэгдсэн. Тартусд Оросын Тэнгисийн цэргийн флотын материал-техникийн хагамжийн боомт байдаг. Газрын-Дундад тэнгис болон Хар тэнгисүүдэд болох хээрийн сургуулилтанд Хойд, Балт, Хар тэнгис болон Номхон далайн флотуудын хүчнүүдийг татан оролцуулж байгаа бөгөөд хээрийн сургуулилт 1-р сарын сүүлээр явагдана.