Өмнөд-Солонгосын улстөрчдөд нэг магтам сайхан онцлог бий: сонгуулийн дараа тэд өөсрдийн амлалтуудаа биелүүлдэг заншилтай. Энэ утгаараа тэднийг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтуудаа ахар богино хугацаанд мартдаг дэлхийн олон орны ардчилагч улс төрчдийн өмнө үлгэр жишээ болгомоор. Гэхдээ заримдаа энэ нь сайн ч юм шиг: амлалтуудын дунд биелээгүй нь дээр ч амлалт бас байдаг.

Панк Кын Хйе болон түүний Сэнури нам сонгуульд тус улсын нийгмийн бодлогыг эрс шийдвэртэй өөрчлөх уриалгатай оролцсон. Энд Өмнөд-Солонгос нь Швед, Финлянд юм уу, Хойд Европын бусад олон орнуудын адил нийгмийн улс болон хувирах тухай яригдаж байна. Хатагтай Пак Кын Хйе сонгогдосныхоо дараа шууд өөрийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний тулд депутатууд шинэ жилийн шөнийн турш шинэ төсвийг эргэн харж, эцсийн хувилбарыг 1-р сарын 1-ний өдрийн өглөөний 6 цагт баталсан.

Дараагийн санхүүгийн жилд Өмнөд-Солонгост хүүхдийн цэцэрлэг үнэ төлбөргүй байна. Бага сургуулиудад бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдийг үдшийн 10 цаг хүртэл өдөр өнжүүлэх бүлгүүдэд үнэ төлбөргүй сургана.Үүнтэй зэрэгцэн өмнөд-солонгосын их, дээд сургуулийн оюутнуудын 70 % нь бага, дунд орлоготой гэр бүлээс гаралтай байх бөгөөд тэдний сургалтын төлбөрийн 50 хувийг хөнгөлнө.

Шинэ засгийн газрын төлөвлөгөө нь их, дээд сургуулиудын оюутны төлбөрийг эрс бууруулахаар хязгаарлагдахгүй юм. Үүнтэй зэрэгцэн бага, дунд орлоготой иргэдэд эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй буюу төлбөрийг нөхөн олгох болсон бөгөөд ахмадуудын тэтгэврийн хэмжээг нилээд хувиар нэмэгдүүлжээ.

Эдгээр бүх санал санаачилгууд нь маш сайшаалтай юм. Гэхдээ эдгээр төлөвлөгөөнүүд нь эцсийн дүнд өмнөд-солонгосын татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа гэдгийг мартаж болохгүй юм. Тиймээс шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн нийгмийн өргөн хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэлтийн тухай яриаг сөрөг хүчнийхэн ч эсэргүүцэхгүй байгаа бөгөөд тус улсад татварын ачааллыг нэмэгдүүлэх нь зайлшгүй юм.

Ийм арга хэмжээ шаардлагатай буйг Пак Кын Хйе болон түүний өрсөлдөгчид ч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хүлээн зөвшөөрч байсан. Ингэхдээ тэд хөтөлбөрүүдийг санхүүжүүлж болно гэж ярьж байсан, жишээ нь, төрийн аппаратуудыг цомхотгох замаар юм уу, баян хүмүүсийн татварыг нэмэгдүүлэх замаар. Гэвч эдгээр нь нийгмийн амьдралд томоохон өөрчлөлтүүдийг хийхэд хангалтгүй юм. Ингээд өмнөд-солонгосын засгийн газар мухардалд орж байна. Хэрвээ тэд нийгмийн хөтөлбөрүүдээ тэлхийг хүсч байгаа бол татварыг эрс нэмэгдүүлэх нь зайлшгүй юм.

Өмнөд-Солонгосын туршлагыг нь авахаар санаархаж байгаа Зүүн болон Хойд Европд нийгмийн тогтвортой байдал өндөр, тэгш эрх ба аюулгүй байдал нь эдийн засгийн архаг зогсонги байдалтай зохицсон болон бусад орнуудад илүү үнэлэгддэг мэргэжлийн боловсон хүчнээ алдаагүй болоод төдийлөн их татвар төлдөггүй. Төрийн нийгмийн ийм загвар нь нилээд амь бөхтэй бөгөөд олонхийн үзэж байгаагаар, америкийн сонгодог жишгээс илүү давуу талтай.

Хойд Европд энэхүү загвар нь олон арван жил ажиллаж байгаа бөгөөд шведууд ч, финүүд ч үүнээс татгалзах бодолгүй байна. Нөгөө талаас, бүх орнууд энэхүү загварт дасан зохицоод байна. Хамгийн шилдэг жишээ Грек улс байна. Тус улсын хямралын нэг шалтгаан нь нийгмийн улсад яаран шилжин орсноос болсон юм.

Өмнөд-Солонгос тодорхой хугацаа өнгөрсөний дараа ямар улс болсон байх бол? Шинэ Швед үү, Грек үү? Тэгээд дийлэнхи солонгосчуудад нийгмийн төр улс нь таалагдах болов уу? Одоо энэхүү бодлогыг олонхи дэмжиж байна. Гэхдээ солонгосын сонгогчид шведын татварын өндөр түвшинг өөрсдийн туршлага дээр ойлгох болов уу ? Одоо тодорхой зүйл нэг болоод байна. Энэ бол Пак Кын Хйе өөрийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг шийдвэртэй хэрэгжүүлж эхлээд байгаа зүйл юм.