Энергийн нөөцийг худалдах дэлхийн системийг өөрчлөхийг Хятад улс ахин оролдов. 2013 оны эхний арван хоногоос түүхий нефть, байгалийн шингэрүүлсэн хий, мазут, нисэх онгоцны керосиныг Шэньжэний нефтийн химийн биржэд худалдаж байна. Энэ нь шинэ өргөн хүрээтэй төслийн гол зорилгын нэг болсон билээ.

Биржийн ерөнхийлөгч Гуань Фэнлинь худалдааны шинэ талбар Шэньжэн, Сянган дахь шингэрүүлсэн хийн баталгаат агуулах, нефть зөөгч хөлгийн зогсоолд ойрхон байгааг чухалчлан үзэж байна. Түүнчлэн тэрээр улс орныхоо удирдлагын тэнцвэртэй бодлогод тулгуурлаж байна. Энэ нь олон улсын этгээдүүдийг биржэд энергийн нөөцийг худалдан авах, худалдахад хамруулах тухай улс төрийн шийдвэр бэлэн байгаа эсвэл бүр батлагдсныг харуулав.

Нефтийн химийн биржэд гарах нь дотоодын зах зээлд худалдааны ажиллагааг ил тод болгож байна. Ил тод биш байдал гадаадын худалдаачдад ноцтой эрсдэл учруулав. Гадаадаас худалдан авч байгаа бүх бүтэгдэхүүн орон нутгийн зах зээлд тэр болгон хүрэхгүй байна гэж хятадын шинжээчид нефть хийн салбарын операторчдыг зэмлэсэн билээ. Байдлаас харахад бирж дамын худалдааны нөлөөг хязгаарлаж, нефтийн бүтээгдэхүүнийг тогтмол үнээр хуваарьлах практик ажиллагааг эцэслүүлэх юм.

Эдүгээ Хятад улс худалдан авах нефтийн хэмжээгээр АНУ-ын дараа хоёрт орж байна. Ялангуяа шинэ онд нефтийн үнэ үргэлж өсөн нэмэгдэж байна. Хятадын экспортын амжилт үүнд бас нөлөөлөв. Нефтийн тогтонги үнэ хятадын экспорт, эдийн засгийн өсөлтэд зайлшгүй чухал. Байдлаас харахад Шэньжээний нефтийн химийн бирж хятадын нефть хэрэглэгч үйлвэрүүдэд нийцэх үнэ тогтоох ёстой. Энэ нь дотоодын төдийгүй дэлхийн үнийн шалгуур болж мэднэ. Өнгөрсөн онд Хятад улс 271 сая тонн нефть худалдан авсан юм. Энэ нь 2011 оныхоос 6,8 хувиар илүү их байна. Харин 2020 он гэхэд Хятад улсад нефтийн эрэлт 700 сая тонноос хэтрэнэ. Импорт түүний гуравны хоёрыг хангах ёстой.

Дэлхийн нефтийн зах зээлд тодорхой дүрэм тогтоохыг Хятад улс оролдож байгаа нь ойлгомжтой юм. Тухайлбал нефть худалдах хэлэлцээрийг Шанхайн фьючерсийн биржэд худалдахаар төлөвлөсөн гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин тэмдэглээд

«Хятад улс нефтийн хэрэглэгчийн хувьд хүчит байр суурьтай байна. Одоо тус улс ирээдүйд нефть худалдах хэлэлцээр худалдвал нефтийн зах зээлийн үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцоно. Тус улсын ийм оролдлого илүү өргөн ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй холбоотой байж болзошгүй» гэв.

Хятад улс фьючерсийн зах зээлд Лондоны ба Нью-Йоркийн биржүүдийн дараа гуравт орох бодолтой байна. Хэлэлцээр доллароор худалдсан ч гадаадын ба хятадын этгээдүүд хоорондоо юаниэр тооцоолт хийх юм.

Долларыг шахан зайлуулж, юанийн байр суурийг бэхжүүлэх нь шинэ төслийн нэгэн зорилго юм. Түүнчлэн юаниэр тооцоолт хийснээрээ ирээдүйд худалдан авах нефтийн хэлэлцээрийн өртөгийг доошлуулах бодолтой байна.

Дөнгөж сүүлийн хоёр сард тэдгээрийн үнэ 20 хувиар нэмэгдсэнд хэргийн учир оршино. АНУ-аас сар дутам зах зээлд 40 тэрбум хүртэл «хоосон үнэгүй» доллар гаргаснаас хойш үнэ эрс нэмэгджээ. Дамын худалдааны долларын «бороо» ирээдүйд худалдах нефтийн зах зээлийг тэр даруй нэрвсэн юм. Энэ нь хятадын эдийн засагт тулгарч мэдэх гадаадын хамгийн ноцтой эрсдэл гэж лхагва гаригт Шанхайд нефтийн бизнесийн асуудлыг хэлэлцсэн бага хуралд оролцогчид анхааруулав. Эдийн засаг үнэтэй нефть авч, инфляцийг гаарулах хэрэг явдлыг давж чадахгүй байж мэднэ.