Энэ жил оросын Интернет худалдаа жинхэнэ цэцэглэнэ.Америкийн хөрөнгө оруулалтын Morgan Stanley банкны шинжээчид ийн үзэж байна. Тэд 2015 онд Орос улсад онлайн худалдааны нийт хэмжээ 40 орчим тэрбум долл. хүртэл өснө гэсэн таамаг дэвшүүлжээ. Өнөөдрийн байдлаар энэхүү үзүүлэлт нь 3,5 дахин бага байна. Ингэхдээ энэ жил гэхэд л Орос улсад Интернет-худалдааны зах зээл хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна.

Өнөөдөр интернетийг ашиглагч хоёр хүний нэг нь дэлхийн сүлжээгээр худалдаа хийж байна. Өөрөөр хэлбэл, оросын 25 сая иргэн өдөр бүр интернет худалдаанд өөрсдийн мөнгөө зарцуулж байна. Энэ нь уламжлалт худалдааны жигжиглэнгийн худалдаатай харьцуулах юм бол ердөө 2 % . Гэтэл шинжээчид чухамдаа энэ жил Орос улсын интернет-худалдааны идэвхитэй өсөлт болно гэдгийг хүлээж байна. Ийм дүгнэлт хийхэд хоёр үндсэн гол шалтгаан байгаа аж. Нэг нь Интернетийг өргөнөөр ашиглах боломжтой холбоотой гэж “Инвесткафе” хараат бус шинжээчийн агентлагийн шинжээч Илья Раченков тэмдэглээд

«Орос улсад Интернетийг өргөн ашиглах боломж нь Интернетийг ашиглагчдын тоо өссөнтэй холбоотой. Энэ бол нэгдэхь суурь хүчин зүйл. Хоёрдахь хүчин зүйл-нэгдэхийг дагалдан явдаг. Энэ бол төлбөр тооцоо хийх үйлчилгээнүүдийн дэлгэрүүлэлт болон тэдгээрээр үйлчлүүлэгчдийн тоо өсөн нэмэгдсэнтэй холбоотой. Энэ нь яг л цахим банкийн адил, ийм үйлчилгээнүүд нь яг л нөгөө Яндексийн –хэтэвч шиг гэх мэт» гэлээ.

Сүүлийн жилүүдэд Дэлхийн интернет сүлжээний орос хэл дээр нэвтэрдэг хэсэгт хувцас, ахуйн цахилгаан хэрэгсэлийн болон бусад төрлийн бараа тавааруудын Интернет-дэлгүүрүүд өргөн дэлгэрээд байна.Түүнчлэн хамт олноороо худалдан авах үйлчилгээ нь урьд өмнө байгаагүй амжилтанд хүрч байна. Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар, ийм төрлийн үйлчилгээнүүд нь энэ жил өнгөрсөн жилтэй харьцуулбал буурах ажээ. Учир нь зах зээл дүүрэн байгаа юм.

Нөгөөтэйгүүр оросын Интернет нь онлайн худалдааг хөгжүүлэхэд маш хурдацтай явж байна. 2015 он гэхэд Morgan Stanley шинжээчдийн тооцоолсноор, Орос улсын Интернет худалдааны нийт хэмжээ 36 тэрбум долларт хүрч, харин энэ арван жилийн сүүлээр 70 тэрбум долларт хүрэх аж. Эдгээр тоонууд нь жирийн дэлгүүрүүд бизнесийнхээ талыг зарлага багатай сүлжээнд шилжүүлэхэд хүргэх болов уу гэж “Алор” хэсэг компаний удирдах захирал Сергей Хестанов хэлээд

«Онлайн-худалдаа нь ердийн уламжлалт худалдаанаас ялгаа нь илүү олон төрлийн бараа худалдах боломжтой. Үүнтэй холбогдон илүү олон төрлийн бараа таваар нь оросын том хотуудын төдийгүй жижиг тосгонуудын худалдан авагчдад хүрэх боломжтой юм. Тиймээс онлайн-худалдаа нь нийт худалдааны хэрэглээний зах зээл амь ороход нөлөөлөх нь» гэлээ.

Оросын  худалдаачид нь томоохон хотуудад өөрсдийн Интернет төлөөлөөгчдийн газруудыг нээн, Сүлжээнд бүс нутгийн интернет-дэлгүүрүүдийн гүйцэтгэх үүрэг өсч байна. Хайлтын Яндекс.ру-гийн гаргасан тоо баримтаар өнгөрсөн жил тийм дэлгүүрүүдийн тоо 1,5 дахин нэмэгджээ. Энэхүү хандлага нь худалдааны салбарт ажиллаж байгаа залуу мэргэжилтнүүдэд цахилгаан барааны дэлгүүр ажиллуулахад нь тустай байх болно гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр Орос улсад нэмэлт ажлын байр бий болох болно.