Японы эрх баригчид Зүүн-Хятадын тэнгисийн хүнгүй Сенкаку /Дяоюйдао/ арлуудын хамгаалалтад зориулан 12 хөлөг онгоцноос бүрдсэн тэнгисийн эргийн байнгын хамгаалалтын хэсгийг байгуулахаар шийдвэрлэв. Токиогийн ХМХүүдйин баасан гаригт уламжилснаар, уг бүлэгт Тэнгисийн аюулгүй байдлын удирдах газрын 400 цэрэг орох аж. Энэ санхүүгийн жил энэ багт зориулан тус бүр нэг мянган тонн ус юүлэх хүчин чадалтай ы шинээр зургаан эргүүлийн хөлөг онгоцыг захиалахаар төлөвлөж байна. Ойрын саруудад одоогийн байгаа эргүүлийн хоёр томоохон онгоцыг шинэчлэх юм. Япон улс нь Сенкаку /Дяоюйдао/ арлуудыг 1895 онд өөрийн нутагт оруулжээ. Токиогийн батлаж байгаагаар, тэдгээр арлууд нь эзэнгүй арлууд байсан аж. Бээжин өөрийн зүгээс хийсэн мэдэгдэлдээ, эдгээр нутаг дэвсгэр нь Хятад-Японы дайны дүнд Япон улс хүчээр авсан тул, буцаахыг шаардаж байгаа аж. 2012 оны 9-р сарын 11-нд японы засгийн газар эдгээр арлуудыг Японы иргэн -хувь хүнээс худалдаж авсны улмаас хоёр улсын хооронд сөргөлдөөн хурцадсан.