Интернетэд кибер терроризм, хуурамч мэдээний тархалт болон эмх замбаарагүй байдал өдөөх хэрэг явдлыг эсэргүүцэх олон улсын механизмыг бий болгох нь зайлшгүй чухал гэж БРИКС бүлгийн гишүүн улсуудын удирдагчид үзэж байна гэж Нью -Делид ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Николай Патрушев БРИКС бүлгийн аюулгүй байдлын асуудлыг хариуцсан дээгүүр албан тушаалтнуудтай хийсэн уулзалтынхаа дүнгээр сэтгүүлчдэд мэдэгдэв. Уулзалтад оролцогчид НҮБ-ын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах механизмыг боловсруулахыг санаачилжээ. Ганц улс биш дэлхийн хамтын нийгэмлэг кибер аюулын тойрны байдлыг хяналтдаа авах ёстой гэж БРИКС бүлгийн төлөөлөгчид үзэж байна.