НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Пакистанд 100 гаруй хүний амь насыг бүрэлгсэн террорын ажиллагааг шийдвэртэй буруушаагаад түүнийг зөвтгөж огт болохгүйг мэдэгдэв. Өчигдөр орой террористууд Пакистаны Кветта, Мингора хоёр хотод дэлбэрэлт удаа дараа үйлдсний уршгаар 100 гаруй хүн амь насаа алдаж, 200 гаруй хүн шархджээ.Ерөнхий нарийн бичгийн дарга хэлмэгдэгсдийн гэр бүлийн гишүүд болон Пакистаны ард түмэн, засгийн газарт эмгэнэл илэрхийлээд Исламабадын терроризмтэй хийж байгаа тэмцлийг дэмжиж байгаагаа батлан илэрхийлэв.

Түүнчлэн Бан Ги Мүн террористууд лалын шийт шашинтнуудын удирдагч Сайид Риаза Хуссенийг хөнөөсөн ажиллагааг буруушаав. Тэрээр эрх баригч Пакистаны ардын намыг Афганистантай хил залгаа омгуудын нутагт төлөөлж байсан юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр Хуссейн «ардчилал, тэсвэр тэвчээрийн төлөө» тэмцэж ирсэн. Түүнийг буудан хөнөөсөн нь пакистаны бүх ард түмнийг өдөөн хатгасан хэрэг болсон юм.