«Рысь» эрэн хайх отряд Монгол улсад 1939 ба 1945 онд Зөвлөлтийн (Улаан) армийн байлдан дайтсан нутагт очиж ажиллах олон улсын экспедицийг зохион байгуулсан тухай тус отрядын удирдагч Владимир Ефремов мэдээллээ. Буриадын Боловсрол, ШУ-ны яамны залуучуудын хэрэг эрхэлсэн хорооны залуучуудын төвийн төсөл Оросын залуучуудын хорооны грант авсан хийгээд буриадын төсвөөс түүнийг санхүүжүүлэх юм. Эрэн хайх ангийн гишүүд эхлээд 2013 оны зун Монгол улсын нийслэл ба Халх голд, дараа нь 2014 онд Хятад улсад хүрэх юм.

«Рысь» отрядын гишүүд Монгол улсад хүрэлцэн очиж, орон нутгийн музейнуудэд ирээдүйн зам чиглэлийг судлажээ. «Экспедицийн гол зорилго Зөвлөлтийн Армийн сураггүй алга болсон дайчид, дарга нарыг эрэх, Монгол улсын нутаг дэвсгэрт цэргийн хөшөөнүүдийг Монгол, Хятад улсуудын төлөөлөгчидтэй хамтран сэргээн босгох түүнчлэн 1945 онд зөвлөлт-монголын цэрэг Хятад улсыг чөлөөлөхөөр замнасан чиг замаар явахад оршино. Монгол улсад нийт 3 мянга орчим км урт замыг туулах тухай Ефремов мэдээлэв.

Эрэх отрядын гишүүд замын хажуу дахь бүх суурин тосгонд залуучуудтай уулзаж, дайн болон эрэх ажлынхаа талаар өгүүлнэ. «Рысь» отрядын 20 залууг оролцуулан Орос улсын 60 төлөөлөгч экспедицийн бүрэлдэхүүнд орох юм. 2014 онд отряд хошууч генерал Илья Балдыновын командласан 109-р гвардын дивизийн байлдан дайтсан нутгаар явах юм. 1945 онд түүний дайчид Чахар мужийн усгүй хуурай тал болон Их Хянган нурууг давж, гавьяа байгуулсан билээ.

Тэрээр байлдаанд нэг ч цэрэг офицерээ алдаагүй цорын ганц цэргийн дарга юм. Илья Балдынов ЗХУ-ын баатар цол хүртэв. Архивын материалуудаас харахад 1939 онд японы армитай байлдан дайтсан 2,028 мянган цэрэг эрс сураггүй алга болж, зөвлөлтийн 7 мянга гаруй дайчин амь үрэгджээ.