2012 оны 12-р сард БНХАУ-д өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, 5-р сараас хойш хамгийн дээд хэмжээнд хүрчээ. Урьд оны 11-р сард инфляци 2 хувь байсан бол 5-р сард 2,5 хувь болсон тухай БНХАУ-ын улсын статистикийн газар мэдээллээ. Энэ нь сүүлийн 28 жилд Хятад улсад өвөл хамгийн хүйтэн болсны улмаас ногооны үнэ нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. 2011 оны 12-р сарыг бодоход инфляци 2,3 хувьд хүрнэ гэж Bloomberg агентлагаас явуулсан санал асуулгад оролцсон шинжээчид үзсэн билээ.

БНХАУ-д өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн явдал засгийн газраас эдийн засгийн өсөлтийг дэмжихээр авах арга хэмжээг цаашид өргөжүүлэхэд саад болж мэднэ. « Үнэ түргэн өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд эрх баригчдаас урамшуулах арга хэмжээ авахгүй бололтой» гэж Bocom International Holdings Co (Хятадын Bank of Communications банкны хөрөнгө оруулалтын салбарын) эдийн засагч Ли Мяосянь тэмдэглэн хэллээ.