Пентагоны тэргүүн Леон Панетта болон АНУ-д айлчилж байгаа Афганистан улсын ерөнхийлөгч Хамид Карзай нар НАТО-гийн цэргийг Афганистанаас гаргаснаас хойш америкийн цэргийн нэг хэсгийг тус улсад үлдээх асуудлыг авч үзэж хэлэлцэв.Америк-афганистаны түншлэл «11 жилийн турш бартаат замыг туулж шалгарсан» гэж Панетта тэмдэглэжээ. Хэтдээ аюулгүй байдлаа биеэ дааж хангаж мэдэх бүрэн тусгаар тогтносон Афганистан улсыг цогцлон байгуулах төгсгөлийн үе эхлэж байна» гэж сайд нэмж хэллээ. «Авч үзэж хэлэлцсэн асуудлуудаар урагш ахисан» гэж Панетта Карзайтай уулзсныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэв. Гэвч тэрээр НАТО-гийн цэргийг 2014 оныг дуустал Афганистанаас гаргаснаас хойш америкийн хичнээн олон цэрэг тус улсад үлдэхийг мэдээлсэнгүй. Карзай америкийн цэргийг Афганистанд байлгахыг шүүмжлэн үзэж байгааг орон нутгийн ажиглагчид тэмдэглэв. Гэвч тэрээр афганистаны цэрэг АНУ, НАТО-гийн дэмжлэггүйгээр террорын зэвсэгт бүлгүүдтэй тэмцэхэд хэцүү байгааг ойлгож байна. Өнөөдөр Вашингтонд Хамид Карзай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматой хэлэлцээ хийх юм.