Сирийн цэрэг баруун-хойд Идлиб мужийн Тафтаназ дахь Цэргийн нисэх хүчний томоохон баазад халдсан зэвсэгт бүлгийн дайралтыг няцаав. «Стратегийн чухал ач холбогдолтой барилга байгууламжийг хамгаалж байсан дайчид дайсанд хохирол учруулаад зугтаж зайлахад хүргэсэн» тухай сирийн САНА агентлаг уламжлан мэдээлэв. «Аль-Жазира» телевизийн сувгийн мэдээлснээр урьд зэвсэгт бүлэг цэргийн хотхоны нэг хэсгийг булаан эзлэж, 20 цэрэг нэгэн офицерыг олзлосон билээ. Өчигдөр Сири улсын ГХЯ НҮБ-ын АЗ-д илгээлт бичиг явуулж, террористууд худалдаа-аж үйлдвэрийн төв Алеппо хотноо 1000 орчим үйлвэрийг тонож дээрэмдснийг мэдээлэв. Тоног төхөөрөмж, бараа таваарыг хууль бусаар Түркэд тээвэрлсэн гэж баримт бичиг өгүүлжээ. Дээрэмдэн хулгайлж авсан бараа таваарыг олон улсын эрх зүйн дагуу буцааж, «хохирол хүлээсэн үйлдвэрийн эздэд нөхөх төлбөр төлөхийг» Сири улс шаардаж байна.