Бразили, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ зэрэг таван орныг нэгтгэсэн БРИКС бүлгийн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх нь ОХУ-ын гадаад бодлогын үндсэн чиглэлийн нэг болсон гэж Делид ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Николай Патрушев тус бүлгийн гишүүн орнуудын аюулгүй байдлын асуудлыг хариуцсан дээгүүр албан тушаалтнуудтай хийсэн уулзалтынхаа дүнгээр мэдэгдэв.

Түүний хэлснээр уулзалтад оролцогчид БРИКС бүлгийн төдийгүй олон улсын өөр байгууллага тухайлбал НҮБ, НҮБ-ын АЗ-ийн хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах нь зайлшгүй чухал юм. «БРИКС бүлгийн гишүүн орнуудын аюулгүй байдлыг бүх хэмжээнд хангах шинэ шинэ санаачилга дэвшүүлэх хэрэгтэй» гэж уулзалтад оролцогчид үзсэн байна.

БРИКС-ын гишүүн орнуудын аюулгүй байдлын асуудлыг хариуцсан дээгүүр албан тушаалтнуудын өчигдрийн уулзалт тусад нь хийсэн ийм анхны уулзалт юм. Урьд тэд БРИКС-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын хүрээнд л уулзаж байсан билээ.Энэ удаагийн уулзалтаар мэдээллийн аюулгүй байдал болон олон улсын терроризмыг сөрөн зогсох, далайн дээрэмчидтэй тэмцэх асуудлыг бас авч үзсэн байна.

2013 онд ӨАБНУ-д аюулгүй байдлын асуудлыг хариуцсан төлөөлөгчид ахин уулзах тухай Патрушев мэдээллээ. Энэ оны 3-р сард тус улсад БРИКС бүлгийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт хийх юм.