Гадаадын талууд Сирийн удирдлага, серег хучний хоорондын яриа хэлцээг эхлүүлэхэд тус дөхөм үзүүлэх ёстой гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ. НУБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими ОХУ-ын ГХЯ, АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчидтэй маргааш Сири улсын байдлыг хэлэлцэхийн өмнөхөн Лукашевич эл асуудлаархи Москвагийн байр суурийг ахин тодруулж анхааруулав. Оросын байр суурь хөдөлбөргүй хэвээр байна гэж тэрээр хэллээ. Орос улс 6-р сард сирийн асуудлаар уялдуулан зохицуулсан Женевийн албан мэдээ чухал гэсэн үг яриаг аль болох түргэн практик үйл ажиллагааны голдрилд шилжүүлэхийг сонирхож байна гэж Лукашевич хэлэв. Сири улсад цуст ажиллагааг аль болох түргэн зогсоох нь зайлшгуй чухал гэж тэрээр сэтгүүлчдэд мэдээлэв.

Женевэд хийх уулзалтыг Сири улсын ерөнхийлөгч Башар Асадад нэмэлт шахалт үзүүлж, нэн даруй огцруулахыг шаардахад ашиглана гэж ууний өмнө АНУ-ын Төрийн департамент мэдэгдсэн билээ. Сирийн оршин сүүгчид л улс орноо цаашид хөгжүүлэх загварын асуудлаар тохиролцож мэднэ гэж Орос улс үзэж байна.

« Гадаадын бүх тал ямар ч болзол урьдчилан тавилгүй эрх баригчид ба сөрөг хүчний хоорондын яриа хэлэлцээг эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хүчин чармайлтаа зузаатгах ёстой" гэж Оросын ГХЯ-ны төлөөлөгч онцлов.