Делид оюутан бусгуйг хучирхийлж хөнөөсөн таван ялтны гуравыг өмгөөлж байгаа этгээд өнөөдөр шуух сонгол дээр цагдаа нарт зэмлэл тулгав. Цагдаа нар гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэгдсэн хүмүүсийг эрүүдэж, хүчээр мэдуулэг авсан гэж тэр зэмлэжээ. Өмгөөлегч Шарма сонсгол эхлэхээс өмнө Франс Пресс агентлагад ярилцлага өгч, сэжиглэгдсэн хумуусийг ургэлж зодон жанчиж байгааг мэдэгдэв. Тэд гэм бүрүүгүй байна гэж өмгөөлөгч бас мэдэгдсэн байна. Өөр хоёр ялтан одоогоор өмгөөлөгчөө олоогуй. Урьд Энэтхэгийн олонхи өмгөөлөгч гэмт хэрэг нь улс орныг донсолгосон хүчирхэгчдийг өмгөөлөхөөс татгалзсан билээ.17 настай бас нэг ялтны хэргийг насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг шүүн таслах шуухэнд шилжүүлжээ.

Энэтхэг улсыг донсолгосон гэмт хэрэг 12-р сарын 16-нд үйлджээ. Зургаан эрэгтэй 23 настай оюутан бусгуйг автобусанд зодон хүчирхийлээд замдаа автобуснаас хаяжээ. Бусгуй удалгуй нас барсан юм. Гэмт хэрэг улс даяар эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнийг өрнүүлэв.