2012 онд хятад-оросын худалдааны эргэлт өнгөрсөн оныхтой харьцуулахад 11,2 хувиар өсөн нэмэгдэж, 88,16 тэрбүм долларт хүрсэн тухай өнөөдөр БНХАУ-ын гаалийн удирдах газрын төлөөлөгч Жэн Юэшэн хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. Өнгөрсөн онд БНХАУ-ын худалдааны томоохон тунш -ЕХ-той хийсэн худалдааны эргэлт 3,7 хувиар багасаж 546,04 тэрбүм доллар болсон байна. 2012 онд Хятад улсын ач холбогдолоороо хоёрт орох АНУ-тай худалдааны эргэлт 8,5 хувиар өсөн нэмэгдэж, 484,68 тэрбүм долларт хурчээ. Хятадын худалдааны туншуудийн дотор гуравт орох Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишуудтэй хийсэн худалдаа 10,2 хувиар өсөн нэмэгдэв. 2012 онд Япон улс БНХАУ-ын худалдааны туншуудийн дотор денгеж 5-р байр эзлэв. Хонконг туунийг 4-р байрнаас зайлуулжээ. 2012 онд Хятадын гадаад худалдаа енгерсен оныхтой харьцуулахад 6,2 хувиар есен нэмэгдэж, 3,87 триллион долларт хүрсэн байна. Туунчлэн хятадын экспорт 7,9, импорт 4,3 хувиар тус тус өсөн нэмэгджээ.