Орос улс болон Хятад улс нь АНУ –ын Азийн даяаршлын ПДХ системд хамтдаа хариулна. ОХУ- ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев яриа хэлэлцээрийн дүнд энэ салбарт талуудын үйл ажиллагааг зөвшилцөх төлөвийн тухай Бээжинд хийсэн мэдэгдэлдээ тэмдэглэв.

Өмнө нь Москва мэдэгдэлдээ, америкийн түншүүдийн Азийн ПДХ систем Орос улс руу чиглэгдээгүй гэдгийг гэх амлалтыг анхааралдаа авсан тухай дурдсан. Бээжин байр сууриа арай шууд илэрхийлсэн. Ингэхдээ тэд АНУ- ын ПДХ систем нь зөвхөн Япон болон Өмнөд-Солонгос улсуудыг Умард-Солонгосын пуужингийн заналхийллээс хамгаалахын тулд хийгдсэн гэж үзэж байгаа юм. Хятад улс нь АНУ –ыг тус улсыг тойруулан Азийн бүсийн Япон, Өмнөд-Солонгос болон Австрали хүртэл шуурхайлан ПДХ системээр хүрээлүүлж байгааг харж байна. Чухамдаа Хятадын болон оросын “Иджис “системээр тоноглогдсон пуужингууд нь Японы мина тээгч хөлөг онгоцнууд дээр тоноглогдсон америкийн амдан тосогч “Пэтриот” пуужингуудын чадавхитай бай нь болж байгаа юм. Үүнээс үзэхэд АНУ -ын үйл ажиллагаанд хариу өгөх үүнтэй тэнцэх хамтарсан эрэлхийлэл шаардагдаж байна гэж Улстөрийн судалгаа, таамагийн төвийн тэргүүн Андрей Виноградов итгэлтэй байна: «Энэхүү тулгамдсан асуудал нь үнэхээр чухал юм. Асуудал зөвхөн ямар хэлбэрээр ПДХ системийг байрлуулахад оршиж байгаа юм биш. Харин эдгээр үйл ажиллагаанд ямар хариу өгөх бол гэдэгт оршиж байна. Хэрвээ Орос улс болон Хятад улс нь АНУ ын ПДХ системийн эсрэг ямар нэгэн хамтарсан ажиллагаа явуулахаар тохиролцож чадвал энэ нь манай хамтын ажиллагааны хүчтэй үзүүлэлт болон гүн гүнзгий итгэлцлийн илэрхийлэл болох бөгөөд бүс нутагт цаашид байдлыг хөгжүүлэх ирээдүйг гэрчилнэ» гэж хэллээ.

ОХУ -ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев мэдэгдэлдээ, энэхүү зорилтыг шийдвэрлэхдээ АНД бүсийн орнуудын сонирхолуудыг тооцох болно гэсэн ажээ. Тэрээр Япон болон Өмнөд-Солонгосыг нэрлэсэн. Тиймээс АНУ –ын Ази дахь ПДХ системийн сэдэв нь Орос улсын болон АНУ –ын шинэ удирдлагуудын хоорондын харилцааны эхний сэдэв байх болно гэж таамаглаж болно. Үүнтэй зэрэгцэн Бээжин өөрийн азийн түншүүдтэйгээ арга хэмжээ авах нь тодорхой.

Ингэхэд АНУ –ад Азийн ПДХ системийг байрлуулахыг зөвшөрлөө өгөөд байгаа Токио, Сеул болон Канберре нь Польш, Чехи болон Румынээс туршлага судлахад илүүдэхгүй баймаар. АНУ -ын эдгээр түнш орнууд Европд тэдгээрийн нутаг дэвсгэр дээр ПДХ системийг нэвтрүүлж буйд Москва түгшиж байгаад тэд нүдэн балай, чихэн дүлий үлдсэн. Харин үүний хариуд Орос улс өөрийн нутгийн баруун-хойд хэсэгт хамгийн сүүлийн үеийн баллистик пуужингуудыг байрлуулахаар болоход европчууд өөрийн аюулгүй байдал ямар эмзэг болохыг мэдэрсэн.

Хэрвээ Токио, Сеул болон Канберра нь Москва болон Бээжингийн АНУ -ын азийн даяаршлын ПДХ системийг байгуулахын эсрэг хамтарсан түшүүрийг эс тоомсорловол дээрх байдал нь Азид ч давтагдаж болох юм. Орос-хятадын стратегийн аюулгүй байдлын асуудлаар Бээжинд явуулсан зөвлөлдөх уулзалтууд нь тодорхой дохио өгч, талууд өөрийн үйл ажиллагааг зохицуулж эхлээд байна.