Япон улсыг зэвсэглэсээр байна. Японы БХЯ-ны тэргүүн Онодэра Ицунори 2013 онд батлан хамгаалахын төсөвт 4,77 триллион иен( бараг 54,2 тэрбум доллар) нэмэх засгийн газрын төлөвлөгөө байгааг батлан илэрхийлэв. Сайдын хэлснээр Япон улс зэвсэгт хүчнийхээ зарлагыг олон жилийн турш багасгаж ирсэн бол «хөрш зэргэлдээ орнууд батлан хамгаалахын төсөвөө нэмж ирсэн» юм. Цэргийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлж, газар, агаар, тэнгисийн зэвсэгт хүчний тоног техееремжийг шинэчлэхээр төлөвлөсөн байна.

Ойрын үед Японы БХЯ нэмэлт 212,4 тэрбум иен( бараг 2,5 тэрбүм доллар) авч, энэ санхуугийн жил 3-р сарын 31-нд шувтрах хүртэл эзэмших ёстой. Эдгээр хөрөнгөөр юуны түрүүнд «Пэтриот» ПДХ системийн шинэ пуужингууд болон янз бурийн ангилалын нисдэг тэрэгүүд авч, Ф-15 байлдааны нисэх онгоцыг шинэчлэнэ. Үүний хамт японы эрх баригчид зэвсэгт хүчний шинэтгэл явуулж эхлэв.

Японы шинэ ерөнхий сайд Абэ Синзо засгийн эрхэнд гарсны дараагаар цэрэг дайны бэлтгэл эхлэв. Хятад улсын зузаарч байгаа цэргийн сур хүчийг серен зогсох зорилгоор батлан хамгаалахын зарлагыг нэмэгдүүлэх нь Абэ Синзойн сонгуулийн өмнөх кампанит ажиллагааны нэгэн зүйл болсон гэж Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн дорно дахины тэнхимын профессор Дмитрий Стрельцов хэлээд: «Японы урт хугацааны цэргийн хөтөлбөр Хятадын ба Умард Солонгосын хүчин зүйлүүдтэй холбоотой байгаа нь эргэлзээгүй. Гэвч японы засгийн газрын сүүлчийн шийдвэрүүдийг маргаантай арлуудын тойрны байдал хурцдсан, умард солонгосын пуужинг хөөргсөн явдалтай холбон үзэх нь зөв биш. Японы цэргийн номнол бур 2010 оны сүүлээр өөрчлөгдсөн. Тэр уед Япон улс цэргийн байгуулалтад уян хатан хандах давшингуй батлан хамгаалалтын үзэл баримтлал гэгчийг батлав. Үзэл баримтлал еерчлегдеж байгаа нөхцөл байдлыг харгалзан шуурхай ур бүтээлтэй арга хэмжээ авахад тулгуурлаж байна» гэж хллээ . Мөн үзэл баримтлалын хүрээнд зэвсэгт хүчээ өөрчлөн байрлуулж, шумбагч хөлгийг олшруулж, пуужингийн чадавхиа нэмэгдуулж, тухайн үед «умардын аюулаас» хамгаалахаар байгуулсан хуурай замын цэргийг хорогдуулах ёстой. Аль болох бага зарлага, хүчээр хожмын аюулыг арилгаж няцаах зорилт дэвшүүлсэн юм. Энэ агуулгаар Япон улс хятадын аюул улам ноцтой болсныг мэдрэж байна. Улс төрийн удирдлага энэ тухай ил шууд өгүүлж байна. Олон нийтийн санал ч бараг адилхан байна. Энэ нь суулийн 2-3 жилд гарсан шинэ үзэгдэл юм гэв.

Японы ерөнхий сайд Абэ анхны хэвлэлийн бага хурал хийлгэхдээ маргаантай арлуудад өнгөлзөж байгаа Хятад улсыг тогтоон барьж, Өөрийгөө хамгаалах хүчнийхээ статусыг өөрчилж, бүрэн хүчит арми болгон хувиргаж болзошгуйг мэдүүлсэн билээ. Олон нийтийн өнөөгийн санаа бодол Японы «энх тайван» Үндсэн хүүлийг хянан үзэхэд тус дөхөм үзүүлж байна.