«Хувилгах» танк, хэр хэмжээгээрээ сөнөөгч онгоцтой тэнцэх бөмбөгдөгч онгоц, «холын хараатай» радар зэрэг шинэ загварын зэвсгийг Оросын Зэвсэгт хучин тэсч ядан хүлээж байна.

Энэ онд «Армат» хуягт техникийн шинэ цогцолборыг нийтэд үзүүлнэ. Эдгээр нь тээврийн тавцанг нэг мерийн болгосон байлдааны машин юм. Шаардлага гарвал чиргуулийг танк болгон, инженерийн машиныг зенитийн төхөөрөг болгож хувилгах юм. Шинэ техникийн ийн шинж чанар оросын цэргийнхэнд нэмэр болно гэж «Арсенал Отечества» сэтгүүлийн эрхлэгч Виктор Мураховский хэлээд: «Техникийг «хувилгах» нь ашиглалтын зардлыг эрс багасгаж, зарлагын материал, сэлбэг,байлдааны хэрэгслийг нэгтгэх боломж олгож байна. Энэ нь ашиглалт болон ийн техникийг ашиглах цэргийн албан хаагчдын бэлтгэлийг эрс хямдруулж, техник зэвсгийг байлдааны ба энх амгалан нөхцөлд илүү ур бүтээлтэй ашиглах боломж олгоно» гэв.

Су-34 фронтын бөмбөгдөгч онгоц бол Оросын армийн бас нэг шинэ зэвсэг юм. Энэ шинэ онгоцны байлдааны ачаалал дэлхийн 2-р дайны үед «нисдэг цайз» гэгдсэн Б-17 онгоцныхтой тэнцэж байна. Гаднаас харахад оросын бөмбөгдөгч онгоц сөнөөгчтэй төстэй хийгээд нарийн манёварлах чадвар нь түүнтэй адилхан байна. Гэвч зорилго, боломж нь огт өөр байна гэж Оросын гавьяат туршигч нисэгч Магомед Толбоев хэлээд: «Тууний зорилт огт өөр байна. Агаарт байг амдан сөнөөх биш, газар, тэнгист устгахад оршино. Тэр урьдын Ту-22, Ту-22м зэрэг онгоцоос зарчмын ялгаатай. Нисэх онгоц шатахуун агаарт нэмж хийлгүй бараг 4 цаг, нэмж хийвэл 24 цаг нисэх юм. Алсын нислэг хийх онгоц зохих зэвсэгтэй. Тэр дүнд зэргийн бөмбөгдөгч онгоц мэт 6-8 тонн байлдааны хэрэгсэлтэй байж болно. Шинэ онгоц байлдааны ачаалалыг оролцуулан нарийн түвэгтэй нислэг хийх чадвартай» гэв.

Оросын сансрын цэрэг ч шинэ зэвсэг хэрэгсэл авах юм. «Воронеж» маягийн радиолокацын цоо шинэ дөрван станцыг түүнд нэмэнэ. Эдгээр станц өмнөд бус нутаг ба Сибирьт ажиллана. Шинэ радиолокацын станцууд хаанаас ч учруулах пуужингийн дайралтын аюулыг арилгаж няцаах боломж олгоно гэж «Национальная оборона» сэтгүүлийн эрхлэгч Игорь Коротченко үзэж байна: ««Воронеж» маягийн радиолокацын станц алсын өргөн зайг хамрах, нарийн ажиллах боломжоороо урьдын зөвлөлтийн үеийн станцаас давж байна. Хамгийн гол нь Орос улсад учирч мэдэх пуужингийн ямар ч аюулыг мэдрэж тогтоох үүднээс хилийг хаах юм. Пуужингийн аюулыг урьдчилан мэдрэж сэрэмжлэх нь зарчмын хувьд чухал гэж Игорь Коротченко» хэллээ.

Оросын армийг шинэ загварын зэвсгээр зэвсэглэх нь өөдрөг үзэл төрүүлж байна гэж мэргэжилтнууд онцлов. Үрьд батлан хамгаалах аж үйлдвэрийн байдал олон жил тодорхой биш зогсонги байсан . Оросын цэргийнхнийг зэвсэглэх өөр шинэ загварын зэвсэг хэрэгслийн тухай удахгуй зарлан мэдээлж болзошгуй.