Тэргүүлэгч шинжээчид Орос улсын эдийн засгийн салбарыг цаашид тогтвортой өснө гэж тодорхойлж байна. Өрнөдийн шинжээчдийн үзэж байгаагаар, тус улсын энэ жилийн ДНБ европын олон орнуудаас 3,4 хувиар илүү байх ажээ.Үүнийг шинжээчид үзэхдээ, Орос улс өөрийгөө нефтийн үнийн огцом өсөлтөөс хамгаалж, маш их алт-валютын нөөц байгуулсантай холбон үзэж байна.

2013 онд Орос улс дэлхийн хамгийн өндөр эдийн засгийн эрчтэй бүлэг улсуудад орно гэдэгт өрнөдийн шинжээчид итгэлтэй байна. Харьцуулахад : АНУ болон Герман улс ДНБ нэг хувийн өсөлтийг хүлээж байна. Харин Франц бол арай багахан тоонд сэтгэл хангалуун тоонд үлдэх болох нь. Орос улс үүний дэргэд илүү тогтвортой харагдаж байна гэж “Альпари” судалгааны компаний удирдах газрын захирал Александр Разуваев ийн ярьж байна: «Евробүсийн хямралын болон дэлхийн хөрөнгийн зах зээлийн тодорхой бус байдлын дэргэд бид харин муугүй харагдаж байна. Гол шалтгаан бол үнэтэй нефть юм. Сирийн байдлаас болж дэлхийн зах дээр нефтийн үнэ хүсэн хүлээж байснаас илүүд гарч, төсвийн ашиг зарлагынхаа талыг хааж, рубль тогтвортой байна» гэж хэлсэн.

Олон улсын эрчим хүчний агентлагийн шинжээчид нь энэ жил нефтийн үнэ нилээд буурна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд харин нефтийн эрэлт хэрэглээ аажмаар нэмэгдэнэ гэжээ. Хэрвээ энэ жилийн орос улсын төсвийг нефтийн дундаж үнээр бүрдүүлсэн бол, төсвийн хосмдол нь буурч мэдэх юм. Ингэхдээ хомсдол тийм ч их байхгуй юм гэж ОХУ ын засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч Дмитрий Сорокин ийн ярьж байна: «Манай улсад төсвийн хомсдол нь АНУ болон европын бусад орнууд тэрүүлэгч орнуудтай харьцуулж үзэхийн аргагуй юм. Хэрвээ бид тогтвортой өсөлтийн эрчтэй хөгжлийг хангахыг хүсч байгаа бол нилээд хүчтэй хөрөнгө оруулалтуудыг хийх ёстой юм. Энэ утгаараа бид санхүүгийн хуримтлагдсан тогтвортой нөөцийг тооцохдоо төсвийн илүү өндөр хомсдолд хүрэх Эдийн засгийн хөгжлийн яамны байр суурийг дэмжиж байна» гэж хэллээ.

Энэ жил Орос улсад төсвийн хомсдол нефтийн бага үнийн улмаас 1,5 хувьтай байна. Харьцуулж үзэхэд. Европын ихэнхи орнуудад энэхүү үзүүлэлт нилээд өндөр байна. Ингэхдээ өнгөрсөн жил Орос улс хагас триллион долларын алт-валютын нөөцийг хуримталж чаджээ. Энэ нь хуучин зөвлөлтийн орнуудын хөгжиж байгаа захуудыг хамт авч үзсэнтэй адил хэмжээний юм.

Шинжээчид Орос улсын эдийн засагт үнэ тогтоох бодлого тун удахгуй үр шимээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн жил Орос улсын эрх баригчид үнэ ханшны бууралтыг 6,6 хувьд барьж чадсан. Энэ жил оросын эрх баригчид энэхүү үзүүлэлтээ бууруулж, тус улс руу ирэх хөрөнгийг нэмэгдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.