Орос улс нууц цагаачлалтай хатуу тэмцэнэ. Ерөнхийлөгч Владимир Путин цагаачлалын хүүль тогтоомжийг зөрчсөн этгээд илүү хатуу хариуцлага хүлээх тухай хэдэн хуульд гарын үсэг зурав. Нууцаар нэвтрэж шилжсэн цагаачийг төдийгүй хүүль бус цагаачлалыг зохион байуулагчдыг шийтгэх юм.

Шинэ засваруудаас харахад урьд Орос улсад байх хугацааг хүүль бусаар сунгаж хэтруулсэн гадаадын хүмүүсийг улс оронд оруулахгуй. Орос улсад орохыг гурван жилээр хориглоно. Түүнчлэн ерөнхийлөгч нүүц цагаачлалыг зохион байгуулагчийг илүү хатүү шийтгэх Эрүүийн хүүлийн засварыг батлав.

Эдгээр хатуу арга хэмжээ Орос улсад нууцаар шилжин сүүж байгаа гадаадын хүмүүсийн тоо өсөн нэмэгдэж, оросын оршин суугчид үүнд дүргүйцэж байгаатай холбоотой. Хууль бус хөдөлмөрийн цагаачлал эдийн засгийн их хэмжээний хохирол учруулж, цалинг санаатайгаар багасгаж хөдөлмөрийн зах зээлд зохисгуй нөлөөлж, гэмт хэргийн тойрны байдлыг даамжруулж байна.

Цагаачлалын урсгал бол хяналтад авбал зохих нэн чухал чиглэлийн нэг юм. Оросын Холбооны цагаачлалын албаны албан ёсны тоо баримтуудаас харахад гурваас таван сая хүртэл гадаадын иргэд манайд ажиллаж байна. Биеэ даасан шинжээчдийн үнэлснээр тэдний тоо үүнээс хоёр-гурав дахин илүү олон байна. Нууц цагаачдын үлэмж хэсэг нь ажил өгөгчийн золиос болж байна. Тэд маш хүнд нөхцөлд ажиллаж, нийгмийн баталгаа эдлэлгүй хөдөлмөрийн хөлс тэр болгон авахгуй байна.

Орос улсын байдлын онцлогийн тухайд гэвэл манайд ирж ажиллаж байгаа хүмүүсийн 80 хувь нь ТУХН-ийн орнуудын иргэд юм. Тэд визгуй дэглэмээр хууль ёсоор ирж, сул дорой амьдралтай гэр бүлүүддээ туслахаар ажиллаж байна. Тэдний хөдөлмөр Орос улсын өрнүүн хөгжиж байгаа эдийн засагт шаардагдаж байна гэж Москвагийн цагаачлалын албаны дэргэдэх олон нийтийн зөвлөлийн шинжээч Юрий Московский хэлээд: «Манайд угсаатны онцгой хороолол угуй. Гадаадын иргэд манайд дур зоргоор авиралахгуй байна. Жишээ нь Францад ийн ажиллагаа гаарсан. Гадаадын иргэдийн эсрэг гэмт хэрэг манайд намжиж байна. Харин тэдний тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад бараг гуравны нэгээр илүү олон байна. Манай орны эдийн засгийн байдал нэлээд сайн байгааг эдгээр баримт харуулав. Хүмүүс манайд ирж ажиллаж байна. Одоо авч байгаа бух арга хэмжээ цагаачлалын байдлыг сайжруулж байна. Хууль тогтоомжод оруулсан шинэ засварууд ч үүнд тус дөхөм үзүүлж байна» гэв.

Цагаачдын бүртгэл болон гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуульд засвар оруулах тухай шинэ хоёр либералчилсан хууль энэ сарын нэгнээс хүчин төгөлдөр болов. Одоо гадаадын ажилчин цагаачлалын албанд өөрийгөө бүртгүүлэхийн тулд ээлжлэн зогсолгуй мэдүүлгээ Интернетээр явуулвал болно. Өөрийгөө бүртгүүлэх нь тусгай зөвшөөрөлгүйгээр ажиллах эрх тэдэнд олгох юм.

Орос улс хууль ёсоор ирж ажиллаж байгаа цагаачдад тааламжтай, хууль зөрчигчдийн талаар хатуу цагаачлалын шинэ бодлого баримтлахыг эдгээр арга хэмжээ гэрчлэн харуулсан гэж шинжээчид үзэж байна.