ОХУ -ын ГХЯ ны дэд тэргүүн Михаил Богданов болон Түркийн ГХЯ –ны сайдын нэгдүгээр орлогч Феридун Синирлиогл нар Сирийн асуудлаар пүрэв гаригт уулзалт хийнэ. Богданов “Интерфакс” агентлагт хэлэхдээ, “сирийн байдлыг зохицуулах бүхий л асуудлаар” хэлэлцэн ярилцана гэж тэмдэглэв. Үүнтэй зэрэгцэн дипломат хийсэн мэдэгдэлдээ, энэ нь Москвагаас түгшээж байгаа “Пэтриот” ПДХС –ийн цогцолборуудыг нийлүүлэх ажил Түрк улсад үргэлжилж байгаатай огт холбоогүй гэдгийг тэмдэглэв.

“Эдгээр зөвлөлдөх уулзалтууд нь байнгын шинжтэй бөгөөд, өмнөх уулзалт сарын орчим Анкарад болж өнгөрсөн “гэж Богданов тайлбарлав.