Түркийн засгийн газар гянданд хоригдож байгаа Курдийн ажилчны намын /КАН/ удирдагч Абдулла Оджалантай хамтран 1984 оноос хойш үргэлжилж байгаа мөргөлдөөнийг зогсооход чиглэгдсэн төлөвлөгөөг гаргав. Түркийн Эн-Ти-Ви телевизийн сувгийн уламжилснаар, зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох тухай тохиролцоонд өнгөрсөн оны 3 –р сард хүрсэн байжээ.

Төлөвлөгөөний дагуу КАН –ны байлдагчид нь курдийн үндэсний цөөнхид өргөн эрх олгосон тохиолдолд зэр зэвсгээ хураалгах ажээ. Түүнчлэн КАН –тай холбоотой гэж буруутгагдаж, гяндангуудад ял эдлэж байгаа тус намын дэмжигчдийг суллах бөгөөд тус улсын шинэ үндсэн хуулинд курд үндэстнийг нэгэн адил зарчмаар баталгаажуулах юм.

Түркийн курдуудыг дэмжигч Энх тайван, ардчиллын намын төлөөлөгчийн мэдэгдэснээр, галыг зогсоох тухай бүрэн чадвартай яриа хэлэлцээр хийхийн өмнө Түркийн эрх баригчид Оджаланыг суллах ёстой гэжээ.

1984 оноос эхэлсэн Түрк болон Курдын ажилчны намын хоорондын мөргөлдөөний хугацаанд 40 мянган хүн амиа алджээ. Тус бүлэгийн алан хядах шинжийг Түрк, АНУ болон ЕХ хүлээн зөвшөөрч байжээ.