0Орос улсад израилийн лицензээр бүтээсэн нисэгчгүй төхөөрөмжүүдийг амжилттай туршив. Батлан хамгаалах яамны уламжилснаар, “Форпост” болон “Застава” нисэх төхөрөмжүүдийн туршилтуудыг Уралын ер бусын цаг агаарын нөхцөлд туршижээ. 2 мянган километрийн өндөрт агаарын хэм -50 С хүрч байжээ. Уг төхөөрөмжийн бүх системүүд сайн ажиллаж байв. Израилийн тал Орос улсад техникийн шаардлагатай баримт бичгүүдээр хангаж, нисэгчгүй төхөөрөмжийн техникийн үйлчилгээ болоод уг төхөөрөмжийн зангилаанууд ба агрегатуудыг нийлүүлж, техникийн ажилтануудыг бэлтгэж байна.