Хэрвээ ХАМАС олон улсын шаардлагуудыг биелүүлж, тэд еврейн улсыг хүзлээн зөвшөөрөх юм бол Израиль тус хөдөлгөөнтэй яриа –хэлэлцээр эхлэж болно. Энэ тухай Израилийн ерөнхийлөгч Шимон Перес америкийн “Нью –Йорк таймс” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ, Израиль нь ХАМАС-ыг алан хядах ажиллагаа болон израилийн нутаг дэвсгэр рүү пуужин хөөргөхгүй заавал татгалзах ёстой гэж үзэж байна гэлээ. Палестины тулгамдсан асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхгүй байгаа нь палестинчуудын талаас алан хядах ажиллагааг сэргээхэд хүргэж болох юм гэж Перес түгшиж байгаа аж. Түүний ярьснаар, энд палестинчууд хүчирхийлэлд буцаж орохыг хүсэхгүй байвч, арабын бусад орнууд тэднийг үүнд турхирч байгаа аж. Тэр тэмдэглэхдээ, Иордан голын Баруун эргээр болон Иерусалимын Зүүн эрэг дээр израилийн 50 мянга орчим хүн суурвшин амьдарч байна. Энэ нь палестины улс байгуулагдахад огтхон ч саад болохгуй гэж тэр хэллээ.