БНАСАУ –ад айлчилж байгаа АНУ –ын Нью-Мексико мужийн захирагч асан Билл Ричардсон тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн 11-р сард БНАСАУ –ад баривчлагдаад байгаа солонгос гаралтай америкийн иргэн Пэ Жун Хог чөлөөлж чадсангүй. Пхеньяны мэдэгдэж байгаагаар, тэр тус улсад “гэмт хэргийн зорилготой” ирсэн төдийгүй өөрийн бурууг хүлээжээ. Гэмт хэргийн шинжийг мэдээлээгүй байна. Ричардсон яриа хэлэлцээрийнхээ үеэр БНАСАУ- ыг цөмийн зэвсгийг болон пуужингийн ттуршилтуудаа зогсоож, тус улсад гар утасны холбоо болон Интернетийг өргөн хөгжүүллэхийг шаардаж байв. Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Google компаний зкахирлын зөвлөлийн тэргүүн Эрик Шмидт оржээ.