2012 оны 9-р сарын 9-нд Гюркан Генч өөрийн унадаг дугуйгаар Анкарагаас дэлхийг тойрох аялал хийхээр гарсан. Тэр дэлхийн 84 орноор дайрахаар төлөвлөж байна. Гюркан долоон жилийн хугацаанд 115 мянган км зам туулахаар зорьж байна. Хэрвээ тэр өөрийн зорилгодоо хүрэх юм бол  Гиннесийн номонд орох юм.

Гюркан Генч нилээд хэдэн удаа дээд амжилт тогтоож байсан. Тэрээр Түркмений Каракумын цөлийг анх удаагаа дугуйгаар туулсан. Тэр Түркээс Япон руу Кавказ, Төв Ази, Хятад, Монгол болон Өмнөд-Солонгосыг туулсан анхны түрк хүн.

Энэ өдрүүдэд тэр Орос улсын нутгаар дугуйгаараа аялаж байна. Тэр Анкарагаас гарснаас хойш дөрвөн сар болж бйагаа бөгөөд ардаа дөрвөн орон орхижээ. 1-р сарын 8-нд  Орос улсаар хийх дугуйн аялалаа Москва-Санкт-Петербург чиглэлээр эхлээд байна. Манай сурвалжлагч Гюркан Генчийг Москвагаас явахын өмнө уулзсан юм.

Асуулт:Эрхэм хүндэт Генч!Та өөрийн энэ аялалын тухай товч ярьж өгөхгүй юу?

Генч:Аялалын үеэр би бүх 6 тивээр явна. Еврази, Африк, Өмнөд Америк, Хойд Америк, Австрали болон Антарктидад очно. Хэрвээ би төлөвлөсөн зорилгодоо хүрч чадвал би дэлхийн таван тивийн цөл газарт очиж, тээврийн хэрээгслээр гарах боломжтой дэлхийн хамгийн өндөр таван цэгт гарч, Гиннесийн дээд ажмилтын номонд орно.

Нөгөөтэйгүүр, миний бодлоор бол тухайн аялал нь унадаг дугуй сонирхогчдыг нэмэгдүүлэхэд, унадаг дугуйг өдөр тутмын амьдралдаа ашиглахад болон Түркэд унадаг дугуй сонирхогчдын тоог нэмэгдүүлэхэд сайн төсөл болж мэднэ. Би үүгээрээ өөрийн ард түмэнд болон бусад оорны хүмүүст унадаг дугуй бол тээврийн сайн хэрэгсэл юм гэдгийг харуулахыг оролдож байна. Би аялаж байна, ингэхдээ бас нийгэмд чиглэгдсэн тодорхой төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнийгээ би өөрийн интернет сайт дээрээ байнга өгүүлж байна. Миний:www.gurkangenc.com сайтанд орж уншаарай.

Асуулт:Та Орос улсад ямар чиглэлээр /маршрутаар/ аялахаар төлөвлөж байгаа тухайгаа ярьж өгнө үү? Та ямар газруудад очих бол?

Генч:Би Орос улсад Москвагаас – Санкт-Петербург явна. Цаашаа ямар хотоор би дайрч явахаа одоогоор хэлж чадахгуй байна. Ингэхдээ би баруун -хойд зүг рүү Петербург рүү чиглэж явна. Замдп таарах бусад хотууд, тосгонуудаар дайрах нь мэдээж. Унадаг дугуйтай аялахдаа хаана, ямар хүмүүс амьдардаг болон ёс заншилтай болоод зочломтгой эсэхийг танилцаж мэдэх боломжтой байдаг.Миний бодлоор энэ нь маш их танин мэдэхүйн ач холбогдолтой юм.

Түркийн жуулчид Орос улсаас ирэхдээ “Би Орос улсад байсан. “гэдэг. Тэднээс: “Чи хаана очсон бэ? гэхэд “Москвад “гэж хариулдаг. Гэтэл Орос улс бол дан ганц Москва биш шүү дээ. Тиймээс би Петербург хот орох замдаа аль болох том, жижиг хотууд, суурин газруудаар дайрахыг бодож байна. Туулах зам ойролцоогоор 750 км . Миний тооцоогоор энэ замыг би хур тундастай байдлыг тооцон 15 хоногт туулна гэж бодож байна.

Асуулт:Петербургээс хаашаа явах вэ?

Генч: Санкт-Петербургээс финляндын нийслэл Хельсинки хүртэл усан онгоцоор явна. 2013 оны эцэс хүртэл Европд, дараа нь Африкад очно.

Асуулт:Танд нэг удаа ч гэсэн яах гэж аялалд гаравдаа гэж харамсах сэтгэл төрж байсан уу?

Генч: Яг үэндээ бол дугуйгаар дэлхийг тойрно гэдэг бол миний хүхэд насны мөрөөдөл байсан юм. Миний биелэгдээгүй мөрөөдөл гэж би бодож байлаа. Гэтэл одоо би мөрөөдлөө биелүүлэх боломж гарсан. Би энэ өндөрлөгөөс эргэн харахдаа хүний мөрөөддөг бүхэн : санхүүгийн боломж, аз жаргал, эрч хүч тэр бүхэнд би хүрч чадсан гэж бодсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүн өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх нь тун чухал гэх байна. Харин бусад зүйл бол өөрөө аяндаа ирнэ гэж Гюркан Генч төгсгөлд хэллээ.