Умард Солонгос Өмнөд Солонгостой өрсөлдөхөө больж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх бодолтой байна.Ким Чен Ун Шинэ жилийн мэндчилгээ улс үндэстэндээ дэвшүүлж, Сөүлтэй харилцааг сайжруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн нь гайхал төрүүлэв. Учир нь Умард Солонгосын ХМХ Өмнөд Солонгосыг саяхан болтол шүүмжилж байсан юм.

Тухайлбал ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажиллагааны үеэр Сэ Нури консерватив намыг умард солонгосын «Нодон синмун» сонинд «Умард Өмнөдийн хоорондын харилцаа сайжрах үйл явцыг тасалдуулж, Солонгост сөргөлдөөнийг ширүүсгэж, дайн дэгдээхийг санаархсан цэргийн дайнч бүлэг» мэтээр дүрслэн харуулсан билээ. Умард Солонгосын сонинууд тус намын нэр дэвшигч ерөнхийлөгч Пач Жон Хийн охины тухай ч зохисгүй зүйл нийтлэсэн билээ.

Тэрээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь умард солонгосын удирдлагын хувьд таагүй үйл явдал болов. Умард Солонгосын ХМХ Пак Кын Хйе ялснаас хойш дөнгөж нэг өдөр өнгөрсний дараа энэ тухай мэдээлжээ.Одоогоос таван жилийн өмнө консерватив намын төлөөлөгч Ли Мён Бак Өмнөд Солонгост засгийн эрхэнд гарсан тухай БНАСАУ-ын иргэд хэдэн долоо хоногийн дараа мэдсэнийг харьцуулж үз л дээ.

Пхеньянээс Өмнөд Солонгост хандах талаар өөр нааштай өөрчлөлт бас гарсан байна. Ким Чен Ун Шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ Өмнөд Солонгосын шинэ засаг захиргааг шүүмжлэхээс түдгэлзэсэн төдийгүй Пхеньян Сөүлийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг уриалав.Тэр ч байтугай Умард Өмнөдийн хоорондын сөргөөлдөөнийг эцэслүүлэх нь зайлшгүй чухал гэж онцложээ. Ким Чен Ун америкийн цэргийг Солонгосын хойгоос гаргахыг шаардаагүй нь тэмдэглүүштэй. Урьд Умард Солонгосын удирдагчид ийм шаардлага тавьж ирсэн билээ.

Ким Чен Ун болон түүний засгийн газар Пак Кын Хйе ялсанд дургүйцэж байсан ч Өмнөд Солонгосын шинэ засаг захиргаантай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орсон харилцаа холбоог сэргээж, хоёр орны харилцааг буурьтай сайжруулах цаг болсон юм.

Пхеньян Сөүлтэй харилцааг сайжруулахыг эрмэлзэж байгаа нь прагматик үзэл санаатай холбоотой байна. Умард Солонгос Өмнөд Солонгосоос үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэхийг сонирхож байна. Мөн тусламж хүмүүнлэгийн ба эдийн засгийн тодорхой асуудлыг шийдвэрлэх төдийгүй Хятадын түргэн өсөн өргөжиж байгаа нөлөөг хязгаарлах боломж олгох юм.

Өмнөд Солонгосын удирдлага Пхеньянтэй харилцааг буурьтай сайжруулахад бэлэн байна уу? Энэ асуудалд итгэлтэй хариулах аргагүй. Сөүлын барууны хүчний олон төлөөлөгч Ким Чен Уны Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгний зөөлөн өнгө аясыг суларсны шинж тэмдэг хэмээн үзэж, хамтын ажиллагааг сэргээх урьдчилсан болзол тавьж болзошгүй.

Жишээ нь БНАСАУ-ын удирдлага 2010 онд өмнөд солонгосын «Чхонан» хөлөг онгоц сүйдсэнд уучлал гуйхаас татгалзах бололтой. Сөүлийн консерватив намаас ийм уучлалыг Пхеньянтэй хэлэлцээ хийх болзол болгон тавьж ирсэн юм. Ийнхүү болзол тавих нь сөргөлдөөнийг үргэлжлүүлэх уршигтай болж мэднэ. Ли Мён Бак ерөнхийлөгч байсан үед Солонгосын хойгт сөргөлдөөн гаарсан юм.

Солонгос хоорондын харилцааг бага зэрэг хэвийн болгох боломж одоо бий болсныг Ким Чен Уны хэлсэн үг нотлон харуулав. Мэдээжээр хоёр талын харилцааг бүрэн хэвийн болгох яагаа ч үгүй. Сөүлийн татвар төлөгчид үүнд төлбөр төлөх юм. Юу гэвэл Өмнөд Солонгосоос БНАСАУ-д үзүүлэх санхүү, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх нь хоёр талын харилцааг хэвийн болгох гол болзол болсон юм. Ямар байсан ч эв найрамдал хэрүүл маргаанаас дээр…