Гариг дэлхийн нөөц хомсдож байна. Иймээс нөөц болон борлуулалтын зах зээлийн төлөө тэмцэл улам ширүүсэх юм. 2013 онд гол этгээдүүдийн сөргөлдөөн хурцдана. Оросын нэрд гарсан хоёр шатарч «Шатар ба улс төр» булангаар нөхцөл байдалд дүн шинжилгээ хийнэ. Олон улсын шатрын их мастер Алексей Кузьмин хэлэхдээ

«2013 он АНУ,БНХАУ-ын эдийн засгийн тэмцэлдээний уриан дор явагдана. Эдийн засгийн дипломат үйл ажиллагааны хүрээнд өрсөлдөгчид байршлын тэмцлийн стратегийг баримтлана. Энэ нь харилцан тактикын дайралт хийхтэй холбоотой. Хятад улсаас АНУ-ын засгийн газарт зэмлэл тулгасаар байна. Тус улсаас «улс төрийн талаар найдвартай байх шалгалт» хятадын хөрөнгө оруулагчдад тулгаж байна. АНУ-ын талаас америкийн бараа таваарыг Хятад улс дууриалгаж хийх ба оюуны өмчийн эрхийг зөрчих асуудлыг тавьсаар байх болно» гэв.

Вашингтон, Бээжингийн хооронд эдийн засгийн дайн намжихгүй бололтой. Үнэн чанартаа АНУ энэ дайнд ялагдаж байна гэж олон улсын шатрын их мастер Владислав Ткачёв тэмдэглээд

«Харилцан тулгах зэмлэл нэмэгдсээр байна. Харин худалдааны хэмжээ бүх чиглэлээр өсөн нэмэгдэж байна. Энэ нь юуны түрүүнд хятадуудын худалдан авах чадвар эрчимтэй нэмэгдэх улмаар дотоодын зах зээл хөгжих төлөвтэйг тусган харуулж байна. Дэлхийн тэргүүлэх эдийн засгийн сүр хүч юуны түрүүнд санхүүгийн системдээ итгэх явдалд тулгуурлаж байна. Үүний хамт өөр улс дэлхийн гол зээллүүлэгч аль хэдийнэ болсон юм. Хятад улс дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч гарцаагүй болно» гэв.

Нөгөө талаас Цагаан ордон дадаж заншсан зүйлээ өөрчлөхгүй байж, үйл ажиллагаагаа дан  ганц эдийн засгийн арга барилаар хязгаарлахгүй. Дэлхийд нөлөөлөх ба нөөцийг эзэмшихийн төлөө тэмцэлд ямар ч арга барил хэрэглэхээс буцахгүй гэж Алексей Кузьмин цааш нь хэлээд

«Ойрхи Дорнодын байдлын эргэн тойрны эрсдэл Хятад улсад ноцтой аюул учруулж байна. Байдлын даамжрал Ормузын хоолойг хаах, нефтийн үнийг эрс нэмэгдүүлэх уршигтай болж мэднэ. Энэ нь юуны түрүүнд түүхий эд шаардагдаж байгаа Хятад улсад л цохилт өгнө» гэв.

Вашингтон тэргүүлэх байр сууриа тэмцэлгүй алдахгүй гэж олон улсын шатрын их мастер Владислав Ткачёв үзэж байна.«Шатрын их аврага тоглоомын өнгө аясыг чадамгай сольж чадахыг өндөр үнэлдэг. Өөрөөр хэлвэл ДХБ-д хандаж үр дүнд хүрч чадахгүй бол өөр арга хэрэгслийг хэрэглэх хэрэгтэй. Сири, Иран хоёр улсыг тойрсон түгшүүртэй байдал эрс өөрчлөлт гаргаж мэднэ» гэж Владислав Ткачёв хэллээ.

Одоохондоо Бээжин туршлагатай шатрын их мастер шиг харьцангуй тогтонги байдлыг сул талаа засч бэхжүүлэхэд хэрэглэж байна. Тус улс Африкт эдийн засгийн үр нөлөөгөө өргөжүүлж, энэ тивээс нефть худалдан авах гол этгээд болж байна. Тэгвэл Вашингтоноос ямар алхам хийх вэ? Ийм хэмжээний хоёр тоглогчийн тэмцээн ширүүн болох нь дамжиггүй.