Өнөөдөр Тажикистаны парламентын доод танхимын депутатууд улс орноо ДХБ-д элсүүлэх тухай хэлэлцээрийг батлав. Тэгснээр тус улс 12 жилийн хэлэлцээ хийгээд ДХБ-ын 158 дахь гишүүн болсон юм. Үүний хамт Душанбе Орос, Белорус, Казахстан улсуудыг нэгтгэсэн Гаалийн холбоотой нэгдэх асуудлаар хэлэлцээ хийсээр байна.