Оросын урьдынхаас маш олон жуулчин Хонконгод айлчлав. Өнгөрсөн оны сүүлийн 10 сард оросын 147 мянга гаруй иргэн Хонконгод айлчилсан байна. Энэ нь урьд оныхоос 40 хувиар илүү олон юм. ОХУ-аас Хонконгод суугаа ерөнхий консул Владимир Калинин энэ тухай мэдээллээ. 2009 оны 7-р сард гарын үсэг зурсан визийн шаардлагыг хүчингүй болгох тухай хоёр талын хэлэлцээр үүнд нааштай нөлөөлсэн байх. Түүнээс гадна агаарын харилцааг өргөжүүлсэн явдал зохих үүрэг гүйцэтгэв.Эдүгээ Москва төдийгүй Владивосток, Новосибирск, Хабаровск хотууд Хонконгтой шууд агаарын харилцаатай байна. Түүнчлэн энэ онд S7 нисэх онгоцны компани Эрхүүгээс шууд нислэг хийж эхлэнэ.