Дэлхийд хожмын аюул учруулж мэдэх Апофис жижиг гариг дэлхийгээс 14,5 сая орчим км зайтай нисч өнгөрнө гэж НАСА мэдээллээ. Эдүгээ тэнгэрийн 300 метр урт биет сансраас дэлхийд аюул учруулж мэдэх гол объект болсон. 2029 оны 4-р сард тус жижиг гариг дэлхийгээс дөнгөж 36 мянга орчим км зайтай нисч өнгөрнө. Энэ нь байнга ажиллах хиймэл дагуулын тойрог замын өндөртэй тэнцэж байна. 2036 онд Апофис дэлхийг мөргөж мэднэ. Оросын эрдэмтэд хиймэл дагуулаа жижиг гариг руу явуулахаар төлөвлөжээ. Жижиг гаригийн тойрог замыг хиймэл дагуулын тусламжтайгаар тодорхойлж, дэлхийтэй мөргөлдөх аюул байх үгүйг тогтоохоор төлөвлөсэн байна.